Entries by admin

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр сумын ИТХ-ын 19-р хуралдаан ЗДТГ-ын иргэний танхимд боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Сумын 2024 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд орж ажиллах иргэний төлөөллийг батлах тухай Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг байгуулах тухай Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийг шинэчлэн байгуулах […]

ХӨВСГӨЛЧҮҮД ШАГАЙН ХАРВААГААР УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ.

XVII жарны Модон луу жилийн сар шинийн шаган харваанд 20 аймаг 9 дүүргийн 102 багийн 800 гаруй харваач цэц мэргэн ээ сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол улсын мэргэн Зоригтын Батням алтан медаль, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат АГМ Баасанхүүгийн Очирпүрэв мөнгөн медаль, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат АГМ П.Содбилэг мөнгөн медаль Хөвсгөл […]

ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн багш нар сургалтад хамрагдаж байна.

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж ШУТИС-ийн харьяа сургууль болсонтой холбогдуулан ШУТИС-ын “НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ”-өөс “БАГШИЙН МЭРГЭШЛИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” сургалтыг 2024 оны 01 сарын 08-аас 01 сарын 13-ны өдрүүдэд тус сургуулийн сургалтын албаны ажилчид болон багш нарт орж байна. Сургалт нь сургалтын арга зүй, хөтөлбөр боловсруулалт, багш, ажилтны хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулагдаж байна. Орон […]

ОРОН НУТАГТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ БОЛОМЖ

ШУТИС-ын харьяа Хөвсгөл аймаг дахь ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ нь техникийн боловсрол олгох 1,5 жил, мэргэжлийн боловсрол олгох насанд хүрэгчдийн 1 жилийн дараах сургалтуудад элсэлт авч байна. Сургалтууд 2024 оны 1 сарын 29-ээс эхэлнэ. ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ /1,5 жил/ – Иргэний барилгын техникч – Оёдлын техник, технологич – Ойн техникч – Сантехникийн техникч – Цахилгааны техникч Тавигдах шаардлага: […]

Чансаагаараа сүүл мушгисан МҮИС Алтан гадас одон хүртжээ

“Монголын хамгийн том их сургууль” хэмээсэн Монголын Үндэсний Их Сургууль өчигдөр буюу 12-р сарын 14-ний өдөр Алтан гадас одон хүртжээ. МҮИС-ийн хувьд БШУ-ы яамнаас гаргасан Их, дээд сургуулиудын эрэмбэ, чансаагаар нийт 61 их сургуулиас 59-т жагссан бөгөөд ийнхүү Алтан гадас одон хүртсэн нь олны гайхширлыг төрүүлээд байна.

БОЛОР ЦОМ ХҮРТСЭН С.НАЧИНГИЙН ШҮЛГҮҮД

УУЧЛАЛЫН ШҮЛЭГ Орчлонд өчнөөн од харваж болох байсан Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн Гэрэл заагч сар нь чи байсан Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө […]

Өлгий нутаг

Шүлэг: Б.Магван /Галт сумын ахмад настан/ Ая: Б.Хангай /МУСТА/ Дуучин: П.Пунцагдорж /СУИС-ийн оюутан/ ӨЛГИЙ НУТАГ Хөгшин аавын минь төрхийг санагдуулсан Хүрэн гозгорын орой минь ээ хө Хайртай ижийн минь өврийг бодогдуулсан Хоёр улааны энгэр минь ээ хө Цагийн туршид халиуран байдаг Цавчим хадтай нутаг юм аа хө Цайлган сайхан нутгаа харахдаа Цайныхаа дээжийг өргөж яваарай […]