АЛАГ-ЭРДЭНЭЧҮҮД ХАМТЫН ХҮЧЭЭР ТӨВ ЗАМАА ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОЛОО

Алаг-Эрдэнэ сумын удирдлагууд “Нэг өрх-Нэг цемент” аян өрнүүлж төв зам дагуух 500 метр замыг #хатуу хучилттай болгож, ажлаа дуусгажээ.
Тус аянд төсөвт байгууллагын албан хаагч бүр идэвхтэй оролцож нэг сэтгэлээр нэгдэж чадвал боломжгүй зүйл байхгүйн тод жишээ боллоо.
Бүтээн байгуулалтыг сумын иргэдийн техник хэрэгслийг ашиглан цутгалт хийж гүйцэтгэжээ.
#Нутгаа гэсэн сэтгэлтэй нэг цемент аянд нэгдсэн Алаг-Эрдэнэ сумынхандаа баяр хүргэе.
Сайн туршлага түгээж чиглүүлэн #ажилласан сумын Засаг дарга Загдсамбар Ням-Очир, сумын ИТХ-ын дарга Баясгалан Жанлав нартаа талархлаа
+3

“ХӨВСГӨЛИЙН БАГ ТАМИРЧИД 64 БАГЦ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

✅Aэробик гимнастикийн 32 дахь насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 05 сарын 30, 31-ний өдрүүдэд Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдаж Хөвсгөлийн баг тамирчид АЛТАН медаль 23,МӨНГӨН медаль 20 ХҮРЭЛ медаль 21, НИЙТ 64 багц медаль хүртэж БАГИЙН НИЙЛБЭР дүнгээр #ТЭРГҮҮН байр эзэлж ХӨВСГӨЛИЙН баг тамирчид ЦОМЫН ЭЗЭН боллоо.
✨6-8 насны төрөлд
Эр ганцаарчилсан
Мөнгөн медаль 🥈
Хосын төрөлд
Хүрэл медаль 🥉🥉
БАГИЙН ДҮНГЭЭР. 3-р байр ХҮРЭЛ МЕДАЛЬ
ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ Г.ДАВААСҮРЭН АВЬЯАС СУРГУУЛЬ
✨12-14 насны төрөлд :
Эр ганцаарчилсан
Г.Тэмүүжин Хүрэл медаль🥉
Хосын төрөлд :
Г.Номуун Г.Тэмүүжин Мөнгөн медаль
Багийн төрөлд :
Ганзаяа Д.Дэлгэр Г.Итгэлмаа Н. Солонгоо
Г.Номуун Хүрэл медаль🥉
🇲🇳БАГИЙН ДҮНГЭЭР 2-р байр МӨНГӨН МЕДАЛЬ
ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ Н.МАНДАХЦЭЦЭГ ДМЦС БАГШ
✨15-17 Насны төрөлд :
Эм ганцаарчилсан
Д.Хүслэн 4-р байр
Эр ганцаарчилсан
Ц.Баттөгс Хүрэл медаль🥉
ХОСЫН ТӨРӨЛД
Ц.Баттөгс М.Эгшиглэн Мөнгөн медаль🥈
ГУРВАЛСАН ТӨРӨЛД
М.Эгшиглэн А.Хулан Ч.Хулан Мөнгөн медаль🥈
БҮЖГИЙН ТӨРӨЛД
М.Эгшиглэн А.Хулан Ч.Хулан Э.Энхчимэг Д.Хүслэн Э.ЭнхУндрал О.Маралгоо Отгонзул
4-р байр
СТЕРИЙН ТӨРӨЛД
М.Эгшиглэн А.Хулан Ч.Хулан Э.Энхчимэг Д.Хүслэн Э.ЭнхУндрал О.Маралгоо Отгонзул Мөнгөн медаль
🇲🇳БАГИЙН дүнгээр 1-р БАЙР АЛТАН МЕДАЛЬ Өргөмжлөл ЦОМООР шагнагдлаа. ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ Н.МАНДАХЦЭЦЭГ ДМЦС БАГШ
18+ Насны төрөлд
Ганцаарчилсан Эм Алтан медаль🏅
Ганцаарчилсан Эр Мөнгөн медаль🥈
Хосын төрөлд
Алтан медаль 🏅🏅
Гурвалсан төрөлд
Алтан медаль 🏅
Багийн төрөлд Алтан медаль 🏅🏅
Бүжгийн төрөлд
Хүрэл медаль 🥉
✅Степийн төрөлд Алтан медаль ХӨВСГӨЛ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН БАГ ТАМИРЧИД БАГИЙН дүнгээр 1-р БАЙР АЛТАН МЕДАЛЬ Өргөмжлөл ЦОМООР шагнагдлаа.

ХАРЦАГА КЛУБЫН ДУГУЙЧИД УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.

2024 оны уулын дугуйн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгарууах тэмцээнд Хөвсгөл аймгийн уулын дугуйн Харцага клубын тамирчид нийлбэр дүнгээр Дэд байранд шалгарлаа.
Дасгалжуулагч багш, баг тамирчдад баяр хүргэе.

“Будамшуу” эмгэнэлт инээдмийн жүжиг ганцхан удаа…

Олон Улсын театрын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олны зүгээс театрт шимтэн дурлагч, театрын мөнхийн амь амьдрал болсон үзэгч түмэндээ зориулж, ОХУ-ын Буриад улсын СГЗ зохиолч Ш.Цэрэнгийн “Будамшуу” эмгэнэлт инээдмийн жүжгийг 2024.03.27-нд ганцхан удаа толилуулах гэж байна. Үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа.

МӨРӨН ХОТ ЭНДЭЭС Л ЭХЛЭЛТЭЙ…

ТЭРТЭЭ 1809 ОНД Мөрөнгийн хүрээ буюу Гандандаржаалин хийд үүсэн байгуулагдаж, тэнд 21 дуган, 2000 гаруй лам нар шавилан суусан томоохон хурал номын төв болсноор хүн ам олноор суурьших болжээ. Иймээс энэхүү хүн амын бөөгнөрлийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 1-р сарын 13-ны өдрийн 2-р тогтоолоор Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Дэлгэрмөрний хөвөөнд нүүлгэн шилжүүлснээр аймгийн төвийг “Мөрөн” хэмээн нэрлэжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 8-р сарын 1-ний өдрийн 104 дүгээр зарлигаар 7 хороо хорин, 836 өрх, 3200 хүн ам, 10,7 мянган малтай, дунд сургууль, малын их эмчийн салбар, хоршоо сүү тосны завод, сүүний тасаг, хүний их эмчийн салбар бүхий Мөрөн хороо захиргаа гэсэн бие даасан засаг захиргааны нэгж болгосон байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 1-р сарын 9-ний өдрийн 7 дугаар зарлигаар “Сүхбаатарын зам” нэгдлийг харъяалуулан Бүрэн сумыг шинээр байгуулж Мөрөн хороо захиргаанд аймгийн төвийг дангаар нь харъяалуулжээ. Ингэснээр Мөрөн хороо захиргаанд 10 хороо бүхий 1650 өрхийн 11174 хүн ам, 8635 толгой мал, Худалдаа бэлтгэлийн анги, артель, хоёр цэцэрлэг, ясли, үйлчлэх тасаг, фото зургийн газар зэргийг шилжүүлсэн байна. Удалгүй АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 26-ны өдрийн 136 дугаар зарлигаар Мөрөн нь орон нутгийн хот гэсэн алдрыг хүртсэнээс хойш эдүгээ 53 жилийн түүхэн замналыг туулан өнгөрүүлээд байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 01 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд
✅1. Улсын Хошой аварга, аварга малчин, Улсын аварга саальчин, Тариаланч хамт олон дэмжих тухай
✅2. Өсвөрийн шигшээ баг ажиллуулах журам танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Хөвсгөл аймгийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид олгох төслийг 2024 оны 01 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дугаар сарын 12 ны өдрийг дуустал 0900-1800цагийн хооронд Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлж хамтран ажиллахыг хүсье.
Төслийн зээлийн нөхцөл нь:
✅Хүү-жилийн 9%
✅Хугацаа-36 сар
✅Хэмжээ-Иргэнд 10,000,000-50,000,000
✅ААН-20,000,000-100,000,000
Төсөлд тавигдах ерөнхий шаардлага:
Иргэн
✅Иргэн нь харъяаллын хувьд тухайн аймгийн бүртгэлтэй байх
✅Бусад төрлийн хөнгөлөлттэй зээлийн сангууд, банк, ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
✅Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд төлөх төлбөрийн чадвартай байх
✅Хэрэгжүүлэгч төслийн санхүүжилтын 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
АЖ АХУЙ НЭГЖ
✅Иргэн нь харъяаллын хувьд тухайн аймгийн бүртгэлтэй байх
✅Бусад төрлийн хөнгөлөлттэй зээлийн сангууд, банк, ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
✅Татвар, Нийгмийн даатгалын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр төлбөртэй эсэх лавлагаа
✅Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд төлөх төлбөрийн чадвартай байх
✅Хэрэгжүүлэгч төслийн санхүүжилтын 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
Төсөл хүлээн авах газар:
АЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс 220 тоот
Холбоо барих утас: 99969307

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж нь Цахилгааны мэргэжлийн багш, Математикийн багшийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
☑️ Материалыг 2024 оны 2 сарын 2-ны өдөр хүртэл сургууль дээр хүлээн авна.
👉 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99069763, 94220899

БҮХ НИЙТЭЭРЭЭ ЦАС, МӨС, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ 02 ДУГААР САРЫН 01-НЭЭС 02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

✅️Сумын Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжийн дагуу замын халтиргаа гулгаа их байгаа тул осол аваар гарах эрсдэлийг бууруулах зорилгоор орчны 50 метр хүртэлх газрын засмал зам явган хүний замын цас, мөс хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 01-ээс 02-ны өдрүүдэд зохион байгуулах мэдэгдлийг байгууллагуудын удирдлагуудад хүргүүллээ.
✅️Гэр хорооллын доторх засмал замын цас мөс хоёр талын хог хаягдал цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулна.
✅️Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тонн бодисыг 11 сая төгрөгөөр худалдан авч 50 уулзварт бодис цацах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

📌Өнөөдөр сумын ИТХ-ын 19-р хуралдаан ЗДТГ-ын иргэний танхимд боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
✅️Сумын 2024 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд орж ажиллах иргэний төлөөллийг батлах тухай
✅️Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг байгуулах тухай
✅️Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай
✅️Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.