Өлгий нутаг

✍️Шүлэг: Б.Магван /Галт сумын ахмад настан/
🎼Ая: Б.Хангай /МУСТА/
🎤Дуучин: П.Пунцагдорж /СУИС-ийн оюутан/
ӨЛГИЙ НУТАГ
Хөгшин аавын минь төрхийг санагдуулсан
Хүрэн гозгорын орой минь ээ хө
Хайртай ижийн минь өврийг бодогдуулсан
Хоёр улааны энгэр минь ээ хө
Цагийн туршид халиуран байдаг
Цавчим хадтай нутаг юм аа хө
Цайлган сайхан нутгаа харахдаа
Цайныхаа дээжийг өргөж яваарай
Тоонот гэрийн минь өрхийг бодогдуулсан
Тогоон хонхорын орой минь ээ хө
Томоогүй багаасаа тоглож өссөн
Чандмань эрдэнийн толгой минь ээ хө
Сүрэг мал минь идээшлэж байдаг
Сэрмүүн сайхан нутаг юм аа хө
Сүрлэг сайхан нутгаа харахдаа
Сүүнийхээ дээжээр цацал өргөөрэй
Настан буурлуудын домгийг сонсгосон
Нарийн чандангийн өлгий минь ээ хө
Нарны цацраг эхлэн манддаг
Нурамтын эхний төмбөн минь ээ хө
Цагийн туршид халиуран байдаг
Цавчим хадтай нутаг юм аа хө
Цайлган сайхан нутгаа харахдаа
Цайныхаа дээжийг өргөж яваарай
Сүрэг мал минь идээшлэж байдаг
Сэрмүүн сайхан нутаг юм аа хө
Сүрлэг сайхан нутгаа харахдаа
Сүүнийхээ дээжээр цацал өргөөрэй

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН

Суудлын хамгаалах бүс бол жолооч, зорчигчийг ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Автомашины хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.

ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭХ 7 ШАЛТГААН

1. Амь насаа алдахаас сэргийлнэ

Хамгаалах бүс зам тээврийн ослын үед амиа алдах, хүнд гэмтэж бэртэх эрсдэлийг бууруулдаг. Жолооч зөвхөн өөрийн бус зорчигчдын бүсийг зүүлгэж, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хэрэгтэй.

2. Шидэгдэх эрсдэлээс хамгаална

Хамгаалах бүс нь тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед зорчигчийг суудалтай бэхэлж, шидэгдэх эрсдэлээс хамгаалдаг.

3. Бүс зүүгээгүй нэг л хүн үлдэхэд бусдыг бэртээх эрсдэлтэй

Хэрвээ урд суусан зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн ч хойно суусан хүн бүс зүүгээгүй бол ослын үед бүс зүүгээгүй зорчигчоос гадна урд суусан зорчигч амиа алдах эрсдэл найм дахин нэмэгддэг байна.

4. Цохилтын хүч

Хамгаалах бүсний чухал үүргүүдийн нэг бол цохилтын хүчийг зөв хуваарилахад оршдог. Гэнэт тормозлох үед хамгаалах бүс хүчийг зөв хуваарилж хүнд гэмтлээс сэргийлдэг байна.

5. Хамгаалах бүс ба  аюулгүйн дэр

Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр ажиллах нь зорчигчийн амь насанд эрсдэл үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ.  Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр задарснаар зорчигчдын 98 хувь нь тархи толгойн хүнд бэртэл авсан байна. Тиймээс сүүлийн үед автомашинуудыг хамгаалах бүс зүүсэн тохиолдолд аюулгүйн дэр задрах горимтой болгосон байна. Өөрөөр хэлбэл бүс зүүгээгүй бол аюулгүйн дэр ажиллахгүй гэсэн үг.

6. Даатгалын компаниуд нөхөн төлбөр олгоно

Даатгалын зарим компани аюул ослын үед хамгаалах бүс зүүгээгүй байсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж гэрээндээ тусгасан байдаг. Тиймээс хамгаалах бүсээ зүүснээр осолд өртсөн тохиолдолд та нөхөн төлбөр авах боломжтой юм.

7. Торгууль төлөхгүй

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хамгаалах бүс зүүгээгүй жолооч болон зорчигчийг 20 мянган төгрөгөөр торгодог. Та хамгаалах бүс зүүснээр торгууль төлж, санхүүгийн үргүй зарлага гаргахгүй юм.

Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу, 50-иас дээш хувь нь толгой нүүрэндээ гэмтэл авч, хамар, эрүү, эгэмний яс хугарч, дух нүүрний хэсэг зүсэгддэг байна.

Зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан жолооч, зорчигчийн 

  • 167 нь буюу 72,3 хувь зам тээврийн осолд өртөх үедээ хамгаалах бүс хэрэглээгүй,
  • 43 буюу 18,6 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй,
  • 21 нь буюу 9,1 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан үзүүлэлт гарчээ.

2020 онд зам тээврийн осолд өртөх үедээ жолооч тээврийн хэрэгслээр зорчигчдын

  • 23,4 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн
  • 72,9 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй
  • 3,7 хувь нь тодорхой бус буюу зүүсэн эсэх нь тогтоогдоогүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, зорчигч хамгаалах бүс хэрэглэх, үүрэгтэй” гэж заасан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛЛОО

Өнөөдөр УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягыг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн. Энэ дагуу  АТГ-д  дууддагдаж, ялагдагчаар татах болсон үндэслэлтэй танилцлаа. Тэрээр өөрийгөө гэм буруугүй, эрх баригч намын зохиолын дагуу энэ үйл ажиллагаа болж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ долоо хоногт Улсын ерөнхий прокуророос хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн нэрийг УИХ-д оруулж ирэх магадлалтай байна. Тэдгээр гишүүдэд УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн нэр багтаж байгаа. Тэрээр яллагдагчаар татах болсон үндэслэлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч хөгжлийн банкны асуудлаас болж дуудагдаж байгаа болов уу гэх таамаглал олон нийтийн дунд байна. Гэвч тэрээр “Намайг ерөнхий сайд байх үед хөгжлийн банкнаас хууль дүрмийн дагуу, хөгжлийн зээл гарсан” гэдгийг мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-д мэдүүлэг өгөөгүй. Яллагдагчаар татах үндэслэл бүхий 10 гаруй хуудас бичиг баримт ирсэн. Лхагва гарагт өмгөөлөгчийн хамт ирж бичиг баримттай бүрэн танилцана гэдгээ мэдэгдлээ. Өнөөгийн болж байгаа үйл явц нь сөрөг хүчнээс  эрх баригч намын шийдвэр, үйл ажиллагааг хүчтэй шүүмжлэж байгаа гишүүнийг дуугүй болгох гэсэн МАН-ын бодлого гэдэг байр суурьтай байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгын ашигыг 2 компанид бус  33%-ийг Орхон аймгийн иргэдэд олгох, 33%-ийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг болох ёстой гэсэн тогтоолын төслийн өргөн мэдүүлсэн. Энэ ч яллагдагчаар татахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм.

Тэрээр цаашид шалгалтын бүх үйл явцад өөрт байгаа баримтуудыг өгч, хууль хяналтын байгууллагад туслалцаа үзүүлнэ гэлээ. Бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгагдах асуудал нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас үл хамааран УИХ шийдвэрлэнэ. Энэхүү хэрэг цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Шүд цоорсгоос янгинаж лугшиж өвдөж эхэлсэн бол өвчин хүндэрсний илрэл

Амны хөндийн эрүүл мэнд ба шүд цоорол, түүний хүндрэлийн талаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Нүүр, амны эмчилгээний тасгийн эмч Г.Мишээл зөвлөж байна.

Тэрбээр, Хүүхэд зургаан сартайгаас шүдлэхээс эхлэн 2.5 нас хүртэл хүүхдийн дээд, доод талд тус бүрт 10 шүд ургаж, сүүн зуулт үүсдэг. Зургаан наснаас 12-13 нас хүртэл шүд нь нэг нэгээр унаж, солигдож ургасаар ясан шүд буюу байнгын зуулт үүснэ. Гаднаас стрептококкус мутанс нянгийн халдвар авсны дараа цаг хугацааны туршид нүүрс ус буюу чихэрлэг хоол, хүнсний нөлөөгөөр шүдний пааланд нэвчиж шүдний цоорол үүсдэг.

Нэгэнт цоорсон шүд нөхөн төлжихгүй, цоорлын явцыг зөвхөн эмчилгээгээр зогсооно. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвөөс 2018 онд сургуулийн өмнөх насны судалгаанд хамрагдсан 1100 гаруй хүүхдийн 86 хувь нь шүд цоорох эмгэгтэй байсан.

Дэлгэрэнгүйг:

https://www.facebook.com/watch/live/?ref=external&v=724019601947873

Азид үнийн өсөлт эрчимжээд байна

Азид хүнс, эрчим хүчний үнэ өсөж байгаа энэ үед дэлхий дахин инфляцын “олон зэрэг дэгдэлт”-тэй нүүр тулж байна.
АНУ болон Европыг хамраад буй үнийн өсөлтийг Азийн орнууд тойрч гарна гэж үзэж байв. Хэдий тийм боловч БНХАУ, БНЭУ, Индонез, Филиппин, Тайланд, БНСУ зэрэг Азийн улс орнуудын инфляц шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнтэй гараад байна.

Шинэ Зеланд улс лхагва гарагт үнийн өсөлтөөс үүдэн бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хамгийн дээд дүнгээр өсгөжээ.

Харин хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог БНЭУ-д хүнсний болон эрчим хүчний хомсдол нүүрлэж байна.

БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өслөө. Энэ нь медиан тооцооллоос давсан хэвээр байна.

Японы Төв банкны жишиг үзүүлэлт болох шинэ хүнсний бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр тооцон гаргадаг инфляц хоёрдугаар сард 0.6 хувьтай гарсан юм. Энэ нь эрчим хүчний зардлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнд тооцогдож байна.

ОХУ Украины геополитикийн асуудал түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчим хүч, түлшний үнэ өсөж, Азийн үр тарианы нийлүүлэлтэд эрсдэл учруулж байна. Мөн бордоо, тээврийн зардал нэмэгдэж байгаа нь хүнсний үнэд нөлөөлж байгаа аж.

Түүхий эдийн үнэ өссөн нь Азийн хөгжиж буй орнуудын инфляцыг энэ онд нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 3.7 хувьд хүргэхээр байгааг Азийн Хөгжлийн банк энэ сарын эхээр мэдээлж байв.

Манай улсад мөн инфляцийн түвшин хэт өсч 14%-ийг даваад байгаа. Хэдийгээр азийн орнуудад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ өсөх хандлагатай байгаа ч дотооддоо үйлдвэрлэл эрхлэдэг, өргөн хэрэглээний бараагаа дотоосоо хангадаг улс орнууд Монгол улсын инфляцаас харьцангуй бага байгаа юм. 

МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ХАРИУГ 4-Р САРЫН 13-НД ЦАХИМААР ЗАРЛАНА

Эх хэл, бичгийн шалгалт 4-р сарны 2-ны өдөр зохион байгуулагдсан. Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцаа соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор  Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг болсон. 

Шалгалтыг нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95%-тай байв. Шалгалтын оноог 2022 оны 4-р сарын 13-ны өдөр https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулна гэж БҮТ-өөс мэдээллээ 

Наян нэгэн зоосны дууль.