Чансаагаараа сүүл мушгисан МҮИС Алтан гадас одон хүртжээ

“Монголын хамгийн том их сургууль” хэмээсэн Монголын Үндэсний Их Сургууль өчигдөр буюу 12-р сарын 14-ний өдөр Алтан гадас одон хүртжээ.

МҮИС-ийн хувьд БШУ-ы яамнаас гаргасан Их, дээд сургуулиудын эрэмбэ, чансаагаар нийт 61 их сургуулиас 59-т жагссан бөгөөд ийнхүү Алтан гадас одон хүртсэн нь олны гайхширлыг төрүүлээд байна.

Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаас Мөрөн сумын Засаг даргад Х.Тайванбаярыг нэр дэвшүүлэн дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа.

“АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан 5Ш ажиллагаа өрнөлөө. Шилэн ажиллагааны ахлагчийн хувиар шилэн штабыг байгуулан ажилсан. Үүний хүрээнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын тухай хуульд заасны дагуу 68 нэр төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудаас шахаж шаардсан. Ерөнхий сайдын албан даалгавар гарч, мэдээлэл хариуцагч байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Shilen.gov.mn санг байгуулан ажилсан. Нийтдээ 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэсэн байна. Мөн 123 байгууллагын 550 гаруй багц мэдээлэл нэгтгэжээ. Эдгээр мэдээллийг нэгтгэж, боловсруулж, машинд уншуулах байдлаар shilen.gov.mn сандаа оруулсан. Машинд уншуулна гэдэг нь маш богино хугацаанд шийдвэр гаргана гэсэн үг. Технологи өөрөө авлигал авдаггүй. Өөрийнхөө шийдлээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна. Өнөөдөр АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна. Үүнд 2008-2023 оны үе үеийн дүүрэг, нийслэлийн засаг дарга нарын гарын үсэгтэй газар олголтын мэдээлэл, барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан дүгнэлт, барилгын яам, байгаль орчны яамны шийдвэрээр гардаг тусгай хамгаалалттай газруудын мэдээлэл, төрийн өмчийн компаниудын ТУЗ-ын гишүүдийн нийт мэдээлэл, тендер худалдан авах ажиллагааны мэдээлэл, улсын комисст ажилсан хүмүүсийн мэдээлэл, Засгийн газрын 25 сангийн зарцуулалтын мэдээлэл гээд бүгдийг нь нэгтгээд өгч байна. АТГ бол ачаалалтай ажилдаг. Тиймээс технологи ашиглан инфографик хэлбэрээр тодорхой статистик хэлбэрээр хүргүүлж байна. Хурдан хугацаанд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц

-Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ

-Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлын танилцуулга

-Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай

-Төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна.

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гариг бүр хуралдах товтой. Өмнөх хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэж, Ерөнхий сайд зарим үүргийг сайд нарт өгсөн юм.

-Байнгын асаргаатай хүүхдээ хараад хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг эхийн эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлнө.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшийн цалин, урамшууллыг нэмэгдүүлэх талаар судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

-Бага орлоготой, байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй айл өрхөд орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулахыг БХБ-ын сайдад даалгав.

-Байнгын асаргаатай болон сэтгэцийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн газар байгуулах талаар судлахыг сайд нарт даалгав.

-Уналт, таталттай хүүхдийн хөнгөвчлөх хагалгааг нутагшуулж, эмийг нь 100 хувь улсаас даана.

ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААНА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд төрийн ордны гадаа жагсаал хийж  , ерөнхий сайд  төлөөллийг нь  өөрийн биеэр хүлээн авч  , тодорхой асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амлалт өгсөн. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар   хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргалаа. Бүх шатны сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа  26 асуудлыг авч хэлэлцсэнээс тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргалаа. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай эмүүдийг оруулж өгөх үүрэг өгсөн байна.Түүнчлэн   тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг яаралтай тусламжийн хагалгааг дотоодод хийх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-ны сайд болон ГХЯ-ны сайдад үүрэг өгчээ.  Эдгээрээс гадна   байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрг тэтгэмжийг нэмэгдүүлэг ажлыг даалгасан байна.

Түүнчлэн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэх тал дээр анхаарна. Дархан, Дундговь зэрэг зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа.  Тодруулж хэлбэл  засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй , хүүхдүүд , тэдний ар гэрт тулгамддаг асуудлыг цогцоор нь шийдсэн  гэж салбар хариуцсан  сайдууд мэдээллээ.

 

Хятадын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал дахин нотлов.

Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

МАН-ын бүлэг: ҮХНӨ-ийг олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн нам, иргэдээс ирсэн саналын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн тавдугаар сард улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг УИХ-д ирүүлсэн. Хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, саналыг нь сонссон.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тухайлбал, Үндсэн хууль судалдаг судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатуудын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулсан юм. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгээс энэхүү асуудлыг хэлэлцлээ. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

МАН, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын талаар урьд өмнө байр суурь илэрхийлж байгаагүй. Харин өнөөдөр тодорхой бүрэлдэхүүний санал гарч, УИХ-ын ТББХ-оор хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал юм гэдэг талаар бүлгийн гишүүд тодорхой саналуудыг хэллээ. Иймээс улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хууль санаачилж болох юм гэж үзлээ” гэв.

​Т.Доржханд: 14 хоног ажиллаад 14 хоног амрах заалт уул уурхайн салбарынхныг хүнд байдалд оруулж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон хуульч, уурхайн ажилчдын төлөөлөл Хөдөлмөрийн тухай хуулиас болж уул уурхайн салбарын ажиллах хүчний том асуудал үүсч байгаа тул энэхүү хуулийг өөрчлөх ёстой талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын эдийн засаг арван жилийн хугацаанд таг гацчихсан. Өсөлтийг сүүлийн 10-15 жил түлхэж ирсэн уул уурхайн салбар зогсоод байна. Учир нь энэ салбар ажиллах хүчний дутагдалд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийг олон жилийн дараа шинэчлэн баталлаа гэж том мэдэгдлүүдийг хийсэн. Гэтэл он гарснаас хойш бодит байдал дээр уул уурхайн салбарт ажилладаг ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг зохицуулалтад шилжсэн. Үүний үр дүнд залуучуудын орлого буурч, бүтээн байгуулалт хийж байгаа компаниудын үйл ажиллагаа доголдож, гурван ээлжээр ажилладаг байсан бол дөрвөн ээлжээр ажилладаг болсон. Цаашлаад хилээ нээж эдийн засгийн асуудлаа шийдэх гэхээр уурхайнууд нь бүрэн хүчин чадлаараа ажилахгүй, ажилчдын дутагдалд орж байна. Шалтгаан нь шинэчлэн баталсан Хөдөлмөрийн хуулиас болсон. Уул уурхайн салбар ажиллаж чадахгүй тохиолдол долларгүй, ханш алдаж, инфляц өсөх болно. Үр дүнд нь эдийн засаг буцаж богцлогдох гээд байна. Үүний цаад талд залуучуудын орлого буурч, нийгмийн асуудал тулгарч ажилгүйдэл ядуурал үүсэх гээд байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарт ажилладаг залуусын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Мөн экспортоо хурдан шийдэхийг хүсэж байвал зөвхөн боомтын асуудлыг биш уул уурхайн салбарт ажиллах боломжийг нэмэх хэрэгтэй.

Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. Тухайлбал, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 24-нд гаргажээ. Төсвийн тухай хууль болон хэмнэлтийн горимын дагуу нийслэл цаашид хоёр орлогчтой ажиллах бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өөрөө шийдэх юм.

“МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ

“МИК” буюу  Монголын Ипотекийн Корпораци дундаас нь хүү авдаггүй бол иргэд орон сууцны ипотекийн зээлийг  4 хүртэлх  хувиар авах боломжтой гэж шадар сайд мэдэгдснээс хойш , ипотекийн зээлийн гарц  буурч  тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тэгвэл  МИК-ийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан удахгүй засгийн газрын  хуралдаанд дүгнэлтээ танилцуулна. Нэг иргэний ипотекийн зээлээс 60-100 сая төгрөг цавчдаг дундын байгууллага байж болохгүй. Энэ хууль бус үйлдэл гэж шадар сайд мэдээллээ.

11 арилжааны банкны оролцоотой байгуулагдсан “МИК” үүргээ биелүүлээгүй , зөвхөн төрийн нэрээр хууль бус үйлдэлүүд хийсэн учир цаашид “ МИК” байх шаардлагагүй гэж шадар сайд үзэж байна. МИК  өнгөрсөн хугацаанд   Монгол банк болон засгийн газраас  нийт санхүүжилтын  90 гаруй авсан ч  иргэдэд арилжааны банкуудаар дамжуулж  ипотекийн зээл гаргахдаа дундаас  нь хүү авч , хөлжиж байсан баримтууд ажлын хэсгийн шалгалтын явцад ил болжээ.  Жишээ нь  иргэн    А   100 сая төгрөгний зээл авсан гэж  үзвэл  зээлийн хүүнд  164 сая төлдөг. Үүний 83 сая төгрөг нь зээлийн үндсэн төлбөр , харин үлдсэн   50 гаруй сая төгрөг нь “ МИК”-ийн цэвэр ашиг болж  үлддэг байна. Тодруулж хэлбэл зөвхөн  100 сая төгрөгний зээл авсан иргэн  60 орчим сая төгрөг хэмнэх боломжтой ч замаас нь  35 хувийг нь  МИК  цэвэр ашиг болгож , өөрсдөө халаасладаг байсан гэж шадар сайд мэдээллээ. Энэ бол ипотекийн зээл авсан  110 мянган иргэнд хамаатай. Тэдний боломжийг  МИК , төрийн нэрээр халааслаж ирсэн гэж мэдэгдсэн юм.

“МИК”   зээлийн хүү , зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах бүрэн боломж байсан ч зөвхөн  иргэдийн халааснаас ашиг хүртэх   чиглэлд  хууль бус үйл ажиллагааг  өнгөрсөн хугацаанд явуулж   ирсэн учир өнөөдөр  ипотекийн зээлийн хүү өндөр байгааг хөндлөө.2017 онд  Аудитын ерөнхий газраас  шалгалт оруулахад  илэрсэн зөрчлүүд , хууль бус үйлдлүүдээ  нууцад хамааруулж , нуун дарагдуулсан. Үүнийг нууцаас гаргаж ил болгох юм байна. Түүнчлэн  2019 оноос санхүүгийн ил тод байдлын тайлангаа нуучихсан. Үүнийг ч ил болгоно. МИК-ийн 2014-2021 оны удирдлагын зардалд  182,7 тэрбум  төгрөг , маркетенгийн зардалд  5,7 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоо  МИК -ийн 73,76 хувийг  ХХБ дангаараа , үлдсэн хувийг   ТБ , ХБ  эзэмшиж байна

МИК  байж болно. Гэхдээ хууль бус үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч болохгүй. Эх үүсвэр нь тодорхой , ил тод байх ёстой  гэж үзэж , ажлын хэсэг шалгалт явуулж байна.  Удахгүй засгийн газрын хуралдаанд  дүгнэлтээ танилцуулна. Түүний дараа  МИК  байх үгүйг шийдэх юм байна.