Наян нэгэн зоосны дууль.
/in Видео, Онцлох/by admin
Мэргэжлийн боксын анхны тулаанаа 11 дүгээр сард хийнэ.
/in Соёл, cпорт/by adminО.Тулга, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр тулалдана
/in Соёл, cпорт/by adminAIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт найман тамирчин өрсөлдөж байна.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын эрхээ авсан ч Белградыг зорих замдаа Covid-19-ийн халдвар авсан гэдгээ мэдэж, эргэн ирсэн.
51 кг-д өрсөлдсөн Х.Энхмандах эхний тулаанаа Азербайжаны боксчин Масуд Юсифзадатай хийн 4-1 гэсэн харьцаатай ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин түүний ах 57 кг-ын Х.Энх-Амар эхний шатандаа Казакстаны тамирчин Серик Темиржановтой тулалдаж, мөн тэмцээнээ өндөрлүүлэв.

63.5 кг-д Б.Мишээлт эхний тулаанаа Грекийн тамирчин Василейос Макригианнистай хийж, 5-0 гэсэн харьцаатай ялжээ. Тэрбээр дараагийн шатандаа Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана. Мөн 67 кг-д хүч үзсэн Б.Чинзориг ялалт байгуулсан. Түүний хувьд Гуатемалагийн боксчин Карлос Таборыг ялж, дараагийн шатандаа Италийн Винсензо Мангиасапретэй учраа таарав.
Өнөөдөр/2021.10.27/ 48 кг, 60 кг, 71 кг, 86 кг-ын тулаанууд болно. 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Непалийн Рабин Тапатай, 60 кг-д О.Тулга Тринидад, Тобаго улсын тамирчин Доннел Филиптэй тус тус тулалдана. Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөжээ.
12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв
/in Соёл, cпорт/by adminүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ боллоо. Тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцсон бөгөөд 12 настай Н.Содбилэг чансааны оноо 1700 хүртэлх ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр есөн өрөг тоглон найм хожиж, ганц тэнцэн коэффцентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн энэ ангилалд өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан 29 дүгээр байрт оржээ. Харин чансааны оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.
ЗГ: Ирэх сарын 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээнэ
/in Онцлох, Улс төр/by adminЗасгийн газар өнөөдөр /2021.10.27/ хуралдаж, гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.БОЛОРТУЯА:
Өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Нэгдүгээрт, одоогийн мөрдөж буй Covid-19-ийн түр журмыг шинэчлэн батлах,
- Хоёрдугаарт, дархлаажуулалтын нэмэлт тунг 50 хувийн ирцтэй болохоор тодорхой аж ахуй нэгж, үйл ажиллагааг хариуцлагын гэрээний хүрээнд явуулах,
- Гуравдугаарт, Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын тунгуудад хамрагдах хугацааг өөрчилсөн байгаа.
- Дөрөвдүгээрт, Авлигын эсрэг ажлын хэсэгт Ерөнхий сайд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байгаа. Тухайлбал, авлигатай холбоотой хэргийн ялыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна.
- Мөн Замын-Үүд боомтын хилийн хяналтыг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. ОХУ-ын тухайд энэ сарын 30-наас ирэх долоо хоног хүртэл хилээ түр хугацаанд хаасан байгаа.
- Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов
- Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
- Covid-19 халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Улсын онцгой комисс үүрэг болгов.
- Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй.
- Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулна.
- Арваннэгдүгээр 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана.
189 мянган өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө
/in Онцлох, Улс төр, Цаг үе/by adminМонгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан.
Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт ирэх сарын 1-нээс эхэлж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана.
Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьж байгаа аж.
Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой метр квадрат заан хөнгөлж байгаа ч ирэх сарын 1-нээс шөнийн хөнгөлөлтийг мөн тооцож эхлэх юм байна.
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө.
Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм. Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн.
Хөнгөлөлт ирэх сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчлэх юм.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Үүний дагуу хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэхээр болсон билээ. Covid-19 цар тахал болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сан болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан юм.
Б.Батцэцэг: Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй
/in Мэдээ, Улс төр/by adminЗасгийн газрын зарим сайд өнөө өглөө сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр “Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Халдварын нөхцөл байдлаас хамаарч Хятадын барьж байгаа бодлого ганц манай улсад хамаарагдахгүй. Хил залгаа, хуурай замын боомттой бүх улсад адилхан үйлчилж байгаа. Хятадын боомтын зөвлөлөөс боомтууд дээр маш өндөр хяналтыг тавьж гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх хатуу журмыг барьж ажиллаж байна. Үндсэндээ Хятадад дотооддоо халдвар гаргахгүй байх хатуу бодлогыг барьж байна. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Олимп болох хүртэл гадны айлчлал хүлээж авахгүй байгаа. Дэлхийн аль ч орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад айлчлахгүй байгаа гэсэн үг. Үүнийг бид зөвхөн өөрийн улсдаа хамаатуулж ойлгож болохгүй. Мөн дэлхийн аль ч орноос гаднын оюутныг хүлээж авахгүй байгаа.
Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орнуудаас ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байгаа. Түүнээс улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” гэжээ.
Монгол төрийн түүхийн музейг, Чингис хаан музейтэй нэгтгэнэ
/in Мэдээ, Онцлох, Улс төр, Цаг үе/by adminМонгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэх шийдвэр гарчээ. Ингэснээр музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх гэнэ.
“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан. Шинэ музей ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн юм.
Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтог малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.
“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг.
ТАЛАРХЛЫН АЯН
/in Бусад, Мэдээ, Орон нутаг, Цаг үе/by adminINTERESTING LINKS
Bellow are some interesting links for you! Enjoy your stay :)
Latest News
МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО2024-01-29 - 13:12
Tags
Categories
Business Hours
Our support Hotline is available 24 Hours a day: (555) 343 456 7891
- Monday-Friday: 9am to 5pm
- Saturday: 10am to 2pm
- Sunday: Closed










