ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УЛААН-УУЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

“Иргэдээ сонсох” нэрлэсэн жилийн хүрээнд Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сум орон нутагт ажиллаж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд газар дээр нь биечлэн очин ажиллаж байна.
Ажлын албаныхан Улаан-Уул сумын өвөлжилтийн нөхцөл байдал, Коронавируст халдварын нөхцөл байдалтай танилцан сумын засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон салбар, салбарын төрийн албан хаагчдад мэдээлэл, зөвлөгөө, чиглэл өглөө

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хамтын оролцоо- Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Хөвсгөл аймаг бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулах журамтай болохоор төлөвлөн ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтарч ажиллаж байна.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны удирдлагууд тус зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзаж, журмын төслийг танилцуулж, санал солилцлоо.
Мөн Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих систем”-ийг нэвтрүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бусад сумдад нэвтрүүлэх, ингэснээр малчдаа хариуцлагатай болгох, бэлчээрийн даацад тохирсон мал аж, ахуйтай болгох, малынхаа чанарыг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх гэсэн асуудлаар ярилцаж санал бодлоо хуваалцлаа.

“Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюушийн шинэ уран бүтээл мэндлэлээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат МЗЭ-ийн гишүүн “Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюушийн өгүүллэгийн  болон яруу найргийн ном хэвлэлтээс гарчээ. Тэрбээр 2009 оноос хойш яруу найргийн гурван ном хэвлүүлж байсныг уншигчид нь андахгүй билээ.  Харин “Гомдож үзээгүй юм шиг амьдрах”  яруу найргийн ном түүний дөрөвдөх уран бүлээл юм. Мөн “Тас чамайг тасчих болтугай” өгүүллэгийн анхны түүврээ уншигчдын гарт ийнхүү хүргэхээр болоод байна.

Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мартаж болохгүй” аян зарлалаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа. Тус аяны талаар болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар (НАБТГ)-ын дарга Б.Пүрэвсүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд  12.378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөн, амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгджээ. НОБГ-ын алба хаагчид 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалсан гэх тооцоо гарчээ. Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн объектын гал түймрийн хамгийн өндөр хувь буюу 4772 тохиолдол  нь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи, чүдэнзний цогоос үүдэлтэй. Үүний дараа яндангийн цонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгдэж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Объектын гал түймэр ихэвчлэн шөнө, үүрийн цагаар гардаг. Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногтоо 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 45 гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээр 2021 он гарснаас хойших хамгийн их дуудлагатай долоо хоног боллоо. Тус 45 дуудлагаас таван хүний эрдэнэт амь нас эрсэдсэн. Мөн угаарын хийн хордлогод өртөх эрсдэл ч өндөр байна. Иймд гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол, дуудлагын тоог бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг зарлалаа. Уг аяны хүрээнд гэр хорооллын бүсүүдээр хяналт, шалгалтыг зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, зөвлөгөө бүхий дүрс, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Энэ үеэр НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн угаарын хийн эрсдэлтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. 2019-2020 онд 2970 хүн, 2020-2021 онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн байдаг. Харин 2021 оны галлагааны улирал эхэлсэн цаг буюу энэ оны есдүгээр сарын 1-нээс хойш 120 орчим хүн угаарын хийн эрсдэлд өртжээ. Статистик үзүүлэлтээр угаарын эрсдэлд өртөж буй иргэдийн тоо буурч байгаа ч тайвширч болохгүй. 2019, 2020 оны угаарын хийд өртсөн дуудлагын дийлэнх нь сайжруулсан түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутсантай холбоотой байсан. Харин 2021 оны угаарын хийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороондоо харьяалалгүй, “Таван толгой түлш” ХХК-аас угаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэн угаарын хийн эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Төрийн байгууллагуудаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох аянуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүх талын судалгааг аван, шаардлагатай арга хэмжээг авч байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн эрсдэлийг арилгахад ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хангалтгүй. Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариуцлага чухал” хэмээн тодотгож байлаа.

“Таван толгой түлш” ХХК-аас 8600 айлд дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг суурилуулжээ. Уг дамжуулагчийг суурилуулснаас хойш буюу 12 хоногийн хугацаанд 58 айлаас угаарын хий ялгарсан гэх мэдээ ирсэн байна. Цаашид угаарын хийн өндөр эрсдэлтэй 63 мянган өрхөд тус дамжуулагчийг суурилуулах аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт угаарын хий дамжуулагчийн тусламжтайгаар 58 өрхийн 200 гаруй иргэнийг угаарын хийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийллээ. Иргэд угаарын хий дамжуулагчаа зөвхөн гал түлэх үедээ ажиллуулах тохиолдол зонхилж байна. Бусад үед нь тог, цахилгаан үрээд байна гэх шалтгаанаар тэжээлээс  нь салгах тохиолдол олон гарчээ. Засгийн газраас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан тул угаарын хий мэдрэгчээ салгахгүй байхыг иргэдэд сануулъя. Хяналтын баг таны гэрт угаарын хий мэдрэгдэж буй эсэхийг 24 цагийн турш дэлгэцээр хянаж байгаа тул дамжуулагчаа салгаж болохгүй” хэмээн иргэдэд анхаарууллаа.

Мөн угаарын хий мэдрэгчээ эвдэх, зарж борлуулсан хүн ч бий гэнэ. Тус угаарын хий мэдрэгчийг өрхөд нэг л удаа үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд эвдсэн, худалдсан тохиолдолд өөрсдөө худалдаж авах учиртайг албаныхан сануулж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Халдварын улмаас улсын хэмжээнд 3184 хүүхэд, 1248 жирэмсэн эх эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд короновирусын 1095 тохиолдод батлагдаж 6 иргэн харамсалтайгаар амиа алдлаа. Нийт 19093 иргэн эмчлүүлж байгаагаас 3184 хүүхэд, 1284 жирэмсэн эх байна. Биеийн байдлын хувьд 9464 иргэн хөнгөн, 7041 иргэн хүндэвтэр, 2220 иргэн хүнд, 368 иргэн нэн хүнд байна.

Нийт 1593 иргэн харамсалтайгаар амь насаа алдаад байна.

КОВИД19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ 2021.10.25

Өнөөдөр 73 тохиолдол шинээр батлагдаж нийт халдварын тоо 14988 болсон байна.
ЗӨВЛӨМЖ:
1. Халдвар нь гэр бүл болон ажлын газраас илүүтэй дамжин халдварлаж байгаа тул халдварын сэжигтэй гэж өөрийгөө үзэж байгаа иргэд аль болох өөрийгөө тусгаарлах
2. Харьяа Эрүүл мэндийн байгууллагадаа хандаж шинжилгээ өгөх
Та халдварт өртсөн ч өөрийгөө тусгаарлаж, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг сайтар мөрдөж чадвал гэр бүлийн бусад гишүүдээ халдварт өртөж өвдөхөөс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг анхаарна уу?

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН – УУЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 сарын 10-ны удирамжийн дагуу 2021 оны 10 сарын 24-25 –ны өдрүүдэд Цагаан Уул сумын ЭМТ –д баг ажиллаж байна.
Тусламж үйлчилгээ үзүүлэх зөвлөх багийн бүрэлдэхүүнд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, МУ-ын төрийн соёрхолт , хүний гавьяат эмч , АУ-ны доктор мэс заслын эмч О.Сэргэлэн эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал , хавдрын эмч Б.Баттүвшин нар ажилласан.
ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга, Гавьяат эмч О.Сэргэлэн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр танилцуулга тус тус хийж, багийн гишүүдийн хамт зөвлөн тусалж ажилласан.
Мөн арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэхээс гадна тус суманд
цөсний чулуу авах мэс засал 1, цөсний хагалгаа 1, дуудлагаар ирсэн иргэний мухар олгойн үрэвсэл авах хагалгаа 1, цавьны ивэрхийтэй 1 өвчтөний хагалгаа хийгдлээ.
Сум орон нутгийн зүгээс сумын Засаг дарга С.Гончигням , ИТХТ-ын дарга Н.Алтанбаатар нар ирж , ажлын хэсэг болон мэс заслын багийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж талархал гардуулсан байна.

Долоо хоногийн өрнийн зурхай (2021.X.24-2021.X.30)


ХОНЬ

Бага зэрэг хүчин чармайлт гаргахад та хүсч байгаа амжилтдаа хүрнэ. Таны мэргэжлийн салбарт гаргасан амжилт сайшаал хүлээх магадлалтай байна. Санхүүгийн авьяас чадвараа ашиглавал эд баялаг тань нэмэгдэх болно. Энэ долоо хоногт хурим, шашны зан үйл зохион байгуулахад таатай үе. Аялал зугаалгаар явах үедээ хэн нэгэн эсрэг хүйстний анхаарлыг татах магадлалтай байгаа тул та хайр дурлалд бэлэн байгаарай. Удтал хүлээсэн үл хөдлөх хөрөнгө эзэмшилд тань ирэх магадлалтай байна. Үүссэн үл ойлголцлыг нэн тэргүүнд шийдвэрлээрэй. Эс бөгөөс томоохон хэрүүл маргаанд хүрч болзошгүй юм.

ҮХЭР

Хэрэв та санаачлагыг гартаа авбал бүх зүйл таны хүссэнээр урагшлах болно. Тиймээс хөдөлж эхлэхтүн. Гэр бүл зохиоход тулгарч буй бүх саад тотгор арилж, хуримын хонх дуугарах төлөвтэй байна. Та төслийг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд ажлаа нарийн төлөвлөж, доод албан тушаалтнуудын дэмжлэгийг авах хэрэгтэй. Сонин, содон газар очиж амралтаа зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөө тань эрчимжиж магадгүй. Үрэлгэн байдал таны санхүүд сөргөөр нөлөөлнө. Эрдмийн үйл эрхлэгчид хийж буй зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, идэж буй зүйлдээ сонголттой хандахыг зөвлөж байна.

ИХЭР

Ажлын талбарт таны мэргэжлийн зүгээс оруулах хувь нэмэр үнэлж баршгүй байна. Тиймээс та олны анхааралд өртөж, нэр хүнд тань өсөх магадлалтай. Идэвхи санаачлагынхаа ачаар та нийгмийн салбарт эрэлттэй нэгэн байх болно. Таны эрдмийн үйлд гаргасан хүчин чармайлт гайхалтай амжилт дагуулна. Гэр бүлийн харилцаанд ирээдүйн аз жаргалд хөтлөх сайн мэдээ таныг хүлээж байна. Хэрэв та цаг тухайд нь, ухаалаг шийдвэр гаргавал мөнгө олох боломжууд гарч ирнэ. Фитнесийн дэглэмд оруулсан өөрчлөлт эрүүл мэндэд ашиг тусаа өгөх магадлалтай.

МЭЛХИЙ

Үйл явдал яг таны төлөвлөж байснаар өрнөх тул сэтгэл хөдлөм мөчүүдэд бэлтгэлтэй байгаарай. Таны бүтээлч байдал, чөлөөт сэтгэлгээ мэргэжлийн салбарт шинэ боломжуудыг нээх болно. Лаврууд эрдмийн фронтод шаргуу хөдөлмөрөөр ялах магадлалтай. Эрдмийн үйлд шамдагчид шаргуу зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Хэн нэгэн танд тусламжийн гараа сайн дураар сунгаж болох юм. Удаан хугацаанд сарнисан хэлхээ холбоо сэргэх магадлалтай байна. Таны хийсэн эерэг алхмууд санхүүгийн байдлыг тань сайжруулах болно. Бичиг цаасны ажил хэвийн явагдсанаар газар, эсвэл байшин эзэмших төлөвлөгөө тань хэрэгжих төлөвтэй байна. Эрүүл мэндээ хадгалахын тулд бага зэргийн зовиурт ч ач холбогдол өгөхийг од эрхэс анхааруулжээ.

АРСЛАН

Гэр бүлийн цугларалтад оролцсоноор ойр дотны болон дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Сэтгэл санаагаа хямгадах нь сэтгэлийн хямралыг даван туулахад тустай байна. Та эрдмийн үйлд шаргуу хичээл зүтгэлээрээ амжилт олох болно. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс эцэслэн байгуулсан шинэ хэлэлцээрээр баялаг босгох магадлалтай. Хайр дурлалын хамтрагчдаа нууцаа задлахаас зайлсхий. Багагүй хугацаанд хүсч төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Таны холын төлөвлөгөөнд гэнэтийн саад бэрхшээл тулгарч магадгүй юм. Тиймээс тэвчээртэй байгаарай.

ОХИН

Хувийн амьдрал болон ажил мэргэжлийн аль алиныг өөдрөгөөр харах аваас таны урагшлахад тустай байх болно. Жижиг сажиг зүйлд ч анхаарлаа хандуулж, төгс төгөлдөрт хүрэх эрмэлзэл тань ажлын талбарт эерэг үр дүн авчирч, хэн бүхний хайр талархлыг хүлээх болно. Хайр сэтгэлийн бат бөх харилцаатай хүмүүс гэр бүлийн дэмжлэг хүлээж, өрх тусгаарлах магадлалтай. Та хайр дурлалын харилцаагаа амжилттай болгохыг хүсвэл онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Од эрхэс үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтыг ивээх тул мөрөөдлийн байшин тань ойрхон байна. Амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлтүүд хийх магадлалтай.

ЖИНЛҮҮР

Та хайр сэтгэл, эд баялгийн хувьд зөв сонголт хийж байгаа тул итгэлтэйгээр урагшлаарай. Гэр бүлийн гишүүдтэйгээ урт аялалд гарах нь сэтгэл хөдөлгөм төдийгүй үл ойлголцлыг арилгахад туслах болно. Асуудалд орохоосоо өмнө нэмэгдэж буй зардалдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Ажил мэргэжил, эрдмийн үйлд гаргасан амжилтдаа сэтгэл ханах байдал таны давуу талд сөргөөр нөлөөлөх болно. Мөн амттан, нэмэлт бүтээгдэхүүнд дурлах аваас фитнесээр олж авсан амжилтаа үгүй хийхэд хүрнэ. Хайр дурлалын тал дээр сэтгэл хөдөлгөм үйл явдлууд болох магадлалтай. Таны харж явдаг хүн таны сэтгэлд хариу үйлдэл үзүүлэх болно.

ХИЛЭНЦ

Таны гүйцэтгэл, бүтээлч байдал дээд албан тушаалтнуудын анхаарлыг татаж, ахиц дэвшлийн замыг нээх болно. Гэр бүлийн орчинд зохион байгуулсан томоохон үйл ажиллагаа удаан хугацаанд хол байсан гэр бүлийн гишүүдийг ойртуулна. Шинэ хайр дурлалын харилцаанд хөл алдаж мэдэх тул бэлэн байгаарай. Удаан хүлээгдэж байсан өр төлөгдсөнөөр таны санхүүгийн байдал тогтворжих болно. Найз нөхөд, эсвэл хайртай хүмүүстэйгээ адал явдалтай аялалд гарч болзошгүй юм. Илүү идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэх нь биеийн галбирт тустай байх болно. Хэн нэгэн танаас мэргэн зөвлөгөө авахыг хүсвэл тэдэнд дуртайяа туслаарай.

НУМ

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны ажилтнуудын хувьд нэр хүндтэй шагнал ирэх магадлалтай байна. Элсэлтийн шалгалт зэрэгт гаргасан амжилт таны өмнөх хичээл зүтгэлийн үр дүнг харуулж байна. Таны тооцоотой, хурдтай шийдвэрүүд мөнгөний ашиг авчирч, санхүүгийн эрх чөлөө бий болгоно. Амьдралын шинэ өнгө аясыг эрэлхийлэх оролдлого тань гэр бүлийн дэмжлэг хүлээнэ. Таалагдсан хэн нэгний анхаарал халамж таны зүрх сэтгэлийг хөдөлгөж, шинэ харилцаа үүсгэх боломж олгоно. Та эрүүл мэнддээ анхаарал хандуулснаар долоо хоногийн турш эрч хүчтэй байна. Үзэсгэлэнт газар руу богино хугацаанд хийх аялал таны мэдрэмжийг сэргээх болно.

МАТАР

Амжилтад хүрэх магадлал өндөр байна. Тиймээс хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй. Мэргэжлийн талбарт авьяас чадвараа харуулах боломж гэнэтийн байдлаар гарч ирвэл боломжийг ашиглаарай. Хайр дурлалын амьдрал танд асар их таашаал, сэтгэл ханамж авчирна. Санхүүгийн тогтвортой байдал танд мөнгөө хүссэнээрээ зарцуулах боломж олгоно. Хоол хүнсний сонголтдоо анхаарах аваас фитнест илүү их амжилт гаргахыг зөвлөж байна. Хүмүүстэй уулзах, зугаалах зэргээр энэ долоо хоногийг өнгөрүүлж магадгүй юм.

ХУМХ

Амжилтад хүрэх магадлал өндөр байгаа тул аливаа төсөл, санаануудаа мэргэжлийн түвшинд бэлтгэх хэрэгтэй. Татварын асуудлаа үр дүнтэй зохицуулахыг хүсвэл мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваарай. Сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалахын тулд санамсаргүй хэлсэн, эсвэл хийсэн зүйлд ач холбогдол өгөхгүй байхыг зөвлөж байна. Гэр бүлийн орчинд хурим найртай холбоотойгоор баярын уур амьсгал зонхилох магадлалтай. Таны романтик харилцаа савлаж буй энэ үед хайртай хүнтэйгээ бодолтой харилцаарай. Хайртай хүн тань сонирхолтой аялалд урьж магадгүй байна.

ЗАГАС

Томоохон төслийг амжилттай дуусгахын тулд та хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ажил дээр танд атаархсан хүмүүс таны замд саад учруулж болзошгүй тул сэрэмжтэй байгаарай. Хилийн чанадад байгуулсан ашигтай гэрээ танд санхүүгийн өгөөж өгөх болно. Түнш, эсвэл хань ижилд тань орон зай хэрэгтэй байж магадгүй тул тэдэнд үүнийг бий болгоорой. Зарим хүмүүсийн хувьд ажлын байранд хайр дурлал өрнөж, анхаарал сарниулсан долоо хоног өнгөрч болзошгүй. Аялал зугаалга, тэр дундаа гадаад руу явахаар бол үүсч болзошгүй бэрхшээлээс сэргийлэн, эд зүйлсээ сайтар шалгахыг зөвлөж байна. Эрүүл мэнд сайнгүй байгаа хүмүүсийн биеийн байдал мэдэгдэхүйц сайжирна.