Entries by admin

АЛАГ-ЭРДЭНЭЧҮҮД ХАМТЫН ХҮЧЭЭР ТӨВ ЗАМАА ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОЛОО

✅Алаг-Эрдэнэ сумын удирдлагууд “Нэг өрх-Нэг цемент” аян өрнүүлж төв зам дагуух 500 метр замыг #хатуу хучилттай болгож, ажлаа дуусгажээ. ✅Тус аянд төсөвт байгууллагын албан хаагч бүр идэвхтэй оролцож нэг сэтгэлээр нэгдэж чадвал боломжгүй зүйл байхгүйн тод жишээ боллоо. ✅Бүтээн байгуулалтыг сумын иргэдийн техник хэрэгслийг ашиглан цутгалт хийж гүйцэтгэжээ. #Нутгаа гэсэн сэтгэлтэй нэг цемент аянд нэгдсэн […]

“ХӨВСГӨЛИЙН БАГ ТАМИРЧИД 64 БАГЦ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Aэробик гимнастикийн 32 дахь насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 05 сарын 30, 31-ний өдрүүдэд Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдаж Хөвсгөлийн баг тамирчид АЛТАН медаль 23,МӨНГӨН медаль 20 ХҮРЭЛ медаль 21, НИЙТ 64 багц медаль хүртэж БАГИЙН НИЙЛБЭР дүнгээр #ТЭРГҮҮН байр эзэлж ХӨВСГӨЛИЙН баг тамирчид ЦОМЫН ЭЗЭН боллоо. 6-8 […]

ХАРЦАГА КЛУБЫН ДУГУЙЧИД УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.

2024 оны уулын дугуйн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгарууах тэмцээнд Хөвсгөл аймгийн уулын дугуйн Харцага клубын тамирчид нийлбэр дүнгээр Дэд байранд шалгарлаа. Дасгалжуулагч багш, баг тамирчдад баяр хүргэе.

“Будамшуу” эмгэнэлт инээдмийн жүжиг ганцхан удаа…

Олон Улсын театрын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олны зүгээс театрт шимтэн дурлагч, театрын мөнхийн амь амьдрал болсон үзэгч түмэндээ зориулж, ОХУ-ын Буриад улсын СГЗ зохиолч Ш.Цэрэнгийн “Будамшуу” эмгэнэлт инээдмийн жүжгийг 2024.03.27-нд ганцхан удаа толилуулах гэж байна. Үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын […]

МӨРӨН ХОТ ЭНДЭЭС Л ЭХЛЭЛТЭЙ…

ТЭРТЭЭ 1809 ОНД Мөрөнгийн хүрээ буюу Гандандаржаалин хийд үүсэн байгуулагдаж, тэнд 21 дуган, 2000 гаруй лам нар шавилан суусан томоохон хурал номын төв болсноор хүн ам олноор суурьших болжээ. Иймээс энэхүү хүн амын бөөгнөрлийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 1-р сарын 13-ны өдрийн 2-р тогтоолоор Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Дэлгэрмөрний хөвөөнд нүүлгэн шилжүүлснээр […]

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 01 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд 1. Улсын Хошой аварга, аварга малчин, Улсын аварга саальчин, Тариаланч хамт олон дэмжих тухай 2. Өсвөрийн шигшээ баг ажиллуулах журам танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Хөвсгөл аймгийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид олгох төслийг 2024 оны 01 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дугаар сарын 12 ны өдрийг дуустал 0900-1800цагийн хооронд Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлж хамтран ажиллахыг хүсье. Төслийн […]

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж нь Цахилгааны мэргэжлийн багш, Математикийн багшийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Материалыг 2024 оны 2 сарын 2-ны өдөр хүртэл сургууль дээр хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99069763, 94220899

БҮХ НИЙТЭЭРЭЭ ЦАС, МӨС, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ 02 ДУГААР САРЫН 01-НЭЭС 02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

Сумын Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжийн дагуу замын халтиргаа гулгаа их байгаа тул осол аваар гарах эрсдэлийг бууруулах зорилгоор орчны 50 метр хүртэлх газрын засмал зам явган хүний замын цас, мөс хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 01-ээс 02-ны өдрүүдэд зохион байгуулах мэдэгдлийг байгууллагуудын удирдлагуудад хүргүүллээ. Гэр хорооллын доторх засмал […]

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-ҮҮР СУМААС ДЭЛХИЙН АВАРГА ТОДОРЛОО.

Итали улсын Baselga di piné хотод 2024 оны 1 сарын 27-28-нд болсон “мастеруудын гүйлтийн тэшүүрийн ойрын зайн Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний 80-аас дээш насны ангилалд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 81 настай МТМХ-ны тамирчин ОУХМ Бүжийн ЖАЛБАА амжилттай оролцож 80-аас дээш насны ангилалд Дэлхийн аварга боллоо. Мэдээллийг: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын тэшүүрийн багш Д.Отгонбаяр