АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хамтын оролцоо- Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Хөвсгөл аймаг бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулах журамтай болохоор төлөвлөн ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтарч ажиллаж байна.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны удирдлагууд тус зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзаж, журмын төслийг танилцуулж, санал солилцлоо.
Мөн Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих систем”-ийг нэвтрүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бусад сумдад нэвтрүүлэх, ингэснээр малчдаа хариуцлагатай болгох, бэлчээрийн даацад тохирсон мал аж, ахуйтай болгох, малынхаа чанарыг сайжруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх гэсэн асуудлаар ярилцаж санал бодлоо хуваалцлаа.

КОВИД19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ 2021.10.25

Өнөөдөр 73 тохиолдол шинээр батлагдаж нийт халдварын тоо 14988 болсон байна.
ЗӨВЛӨМЖ:
1. Халдвар нь гэр бүл болон ажлын газраас илүүтэй дамжин халдварлаж байгаа тул халдварын сэжигтэй гэж өөрийгөө үзэж байгаа иргэд аль болох өөрийгөө тусгаарлах
2. Харьяа Эрүүл мэндийн байгууллагадаа хандаж шинжилгээ өгөх
Та халдварт өртсөн ч өөрийгөө тусгаарлаж, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг сайтар мөрдөж чадвал гэр бүлийн бусад гишүүдээ халдварт өртөж өвдөхөөс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг анхаарна уу?

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН – УУЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 сарын 10-ны удирамжийн дагуу 2021 оны 10 сарын 24-25 –ны өдрүүдэд Цагаан Уул сумын ЭМТ –д баг ажиллаж байна.
Тусламж үйлчилгээ үзүүлэх зөвлөх багийн бүрэлдэхүүнд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, МУ-ын төрийн соёрхолт , хүний гавьяат эмч , АУ-ны доктор мэс заслын эмч О.Сэргэлэн эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал , хавдрын эмч Б.Баттүвшин нар ажилласан.
ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга, Гавьяат эмч О.Сэргэлэн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр танилцуулга тус тус хийж, багийн гишүүдийн хамт зөвлөн тусалж ажилласан.
Мөн арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэхээс гадна тус суманд
цөсний чулуу авах мэс засал 1, цөсний хагалгаа 1, дуудлагаар ирсэн иргэний мухар олгойн үрэвсэл авах хагалгаа 1, цавьны ивэрхийтэй 1 өвчтөний хагалгаа хийгдлээ.
Сум орон нутгийн зүгээс сумын Засаг дарга С.Гончигням , ИТХТ-ын дарга Н.Алтанбаатар нар ирж , ажлын хэсэг болон мэс заслын багийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж талархал гардуулсан байна.