ХӨВСГӨЛЧҮҮД ШАГАЙН ХАРВААГААР УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ.

XVII жарны Модон луу жилийн сар шинийн шаган харваанд 20 аймаг 9 дүүргийн 102 багийн 800 гаруй харваач цэц мэргэн ээ сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол улсын мэргэн Зоригтын Батням алтан медаль,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат АГМ Баасанхүүгийн Очирпүрэв мөнгөн медаль,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат АГМ П.Содбилэг мөнгөн медаль
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат залуу харваач н.Доржпүрэв мөнгөн медаль тус тус хүртлээ.
Аймаг орон нутгийн нэрээ дуурсгасан эрхэм харваачид даа баяр хүргэе. Хойморь нутгийн хийморьлог харваачид даа айлчилсан ирж буй сар шинийн мэнд дэвшүүлж оноо мэргэн хараа хурц уухай цээл байхын ерөөл дэвшүүлье

ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн багш нар сургалтад хамрагдаж байна.

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж ШУТИС-ийн харьяа сургууль болсонтой холбогдуулан ШУТИС-ын “НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ”-өөс “БАГШИЙН МЭРГЭШЛИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” сургалтыг 2024 оны 01 сарын 08-аас 01 сарын 13-ны өдрүүдэд тус сургуулийн сургалтын албаны ажилчид болон багш нарт орж байна.
Сургалт нь сургалтын арга зүй, хөтөлбөр боловсруулалт, багш, ажилтны хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулагдаж байна.
Орон нутагтаа мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж-ийн хамт олондоо амжилт хүсье.

ЦАГ ТООНЫ БИЧИГ худалдаанд гарлаа.

Л.Тэрбиш докторын 2024 оны Монгол зурхайн ЦАГ ТООНЫ БИЧИГ худалдаанд гарлаа.
Хаяг: Мөрөн хот, 4 зам НОМЫН ӨРГӨӨ ДЭЛГҮҮР
ХӨВСГӨЛ ЭХ БАРААНЫ ЗАХ
Утас: 9938-9638

ОРОН НУТАГТАЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ БОЛОМЖ

ШУТИС-ын харьяа Хөвсгөл аймаг дахь ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ нь техникийн боловсрол олгох 1,5 жил, мэргэжлийн боловсрол олгох насанд хүрэгчдийн 1 жилийн дараах сургалтуудад элсэлт авч байна.
✔️ Сургалтууд 2024 оны 1 сарын 29-ээс эхэлнэ.
📌 ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ /1,5 жил/
– Иргэний барилгын техникч
– Оёдлын техник, технологич
– Ойн техникч
– Сантехникийн техникч
– Цахилгааны техникч
✔️ Тавигдах шаардлага: Тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 1 болон 2.5 жилээр төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
✔️ Суралцах хугацаа: 1,5 жил
📌 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ /1 жил/
– Барилгын цахилгаанчин
– Зочид буудал, жуулчны баазын ажилтан
– Малчин
– Модон эдлэлийн мужаан
– Ойн нөхөрлөлийн ажилтан
– Хүнсний ногооны фермер
✔️ Тавигдах шаардлага: Боловсролын түвшин харгалзахгүй, 18-45 хүртэлх насны иргэд суралцах
✔️ Суралцах хугацаа: 1 жил
💯 СУРГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ 💯
☎️ Харилцах утас: 99025907, 9906-9763

ДЭЛГЭРМӨРӨН ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИЛТ ХУРАЛ

РЕЙК мод хийж эхэлсэн байна.

Улаан-Уул сумын иргэн Мөнгөнбаатарын Есүхэй сумандаа доторлогооны РЕЙК мод хийж эхэлсэн байна.
Захиалга өгөх утас: 88313133

Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаас Мөрөн сумын Засаг даргад Х.Тайванбаярыг нэр дэвшүүлэн дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа.

“Монгол хэл бичгийн ТУСЛАХ БАГШ” НОМ ХУДАЛДААНД ГАРАХ ГЭЖ БАЙНА

Уялга үг
“Идэр” их сургуулийн багш Ч.Нацагдорж, Д.Уянга нарын хамтран боловсруулсан “МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН “ТУСЛАХ БАГШ” гарын авлагын агуулга, арга зүйн боловсруулалт, хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар хэдэн ам үг хэлж, уялга үг бичье.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, ялангуяа ЭЕШ өгөх төгсөгчдөд зориулсан энэхүү гарын авлага нь Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш нарт ЭЕШ-д шавь нараа хэрхэн бэлтгэх, сонгосон эхийн задлалыг яаж хийх, юунд анхаарах талаар зөвлөмж болохоор барахгүй сурагчдад өгсөн сэдэв, асуулт, даалгаврыг алдаагүй зөв хийх мэдлэг, чадварыг олгох, санамж анхааруулга өгөхүйц “туслах багш”-ийн үүргийг гүйцэтгэх сургалтын гарын авлага болж чаджээ.
Уг гарын авлага нь 3 бүлэгтэй бөгөөд нэгдэх бүлэгтээ урд өмнө монгол хэл бичгийн аймаг, хот, улсын олимпиад болон төгсөлт, элсэлтийн удаа дараагийн шалгалтад орж байгаагүй шинэ сэвүүн, сонирхолтой сэдэв, сургамжит санаатай, танин мэдэх агуулгатай уран сайхны ба шинжлэх ухааны зохиолын нэгэн сэдэвт төвлөсөн 15 эх бичвэрийг сонгон, түүндээ задаргаа тайлбарыг зөв оновчтой хийж үзүүлсэн нь зүйтэй байна.
Гарын авлагын хоёр дахь бүлэгтээ Монгол хэл, уран зохиолын сурах бичигт орж, шалгалтад гүйцэтгэж байсан 10 эх сэдвийг сонгон авч, даалгаврын гүйцэтгэлийг үлгэрлэн үзүүлсэн бол гурав дахь бүлэгтээ суралцагчид бие даан бичиж зохиох эхийн сэдэв өгч, даалгавар гүйцэтгэлийг хэрхэн хийж, өөрийгөө үнэлэх оноожуулах арга зүйг өгсөн нь багшийн туслалцаагүйгээр бие дааж гүйцэтгэх “гэрийн даалгавар” болсон байна. Бүлэг хэсэг бүрт сургаалын шүлгээс эшилсэн монгол бичгийн эхийг кирилл бичигт хөрвүүлэх даалгаврыг давхар өгчээ.
Манай орны ЕБС-д үзэж судалдаг гол хичээл-Монгол хэл, уран зохиолын сургалтын түүхийг товч сөхвөл 1990 оноос өмнө бид монгол хэлний хэлзүй \авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй\, зөв бичих дүрэм заахыг чухалчилдаг байсан бол мөн оноос хойш монгол хэлний хичээлийн агуулгад зарчмын томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдсэний нэг нь “эх сэдэв (mekst)”-т тулгуурласан “эх төвтэй” сургалтын агуулгад шилжсэн явдал юм. Төрөл бүрийн сэдэвт эхэд эхийн хэсэгчилсэн болон бүрэн задлал хийх, эхийг хувиргаж дэлгэрүүлэх юмуу хураангуйлж бичих, улмаар эх зохиож бичих чадварыг эзэмшүүлэх нь манай хэлбичгийн хичээлийн гол зорилго байсаар байна.
Эх бичвэрийн дээд эрэмбийн бүтээлч ажил нь эсээ бичих чадвар юм. Уг номын гуравдугаар бүлэг нь “Эсээ бичих сэдвүүд” , “Эсээ бичиж сурахад хэрэгтэй зөвлөмж”, “Эсээ үнэлэх шалгуур”-ыг боловсруулж оруулсан нь суралцагчдад зориулсан энэхүү гарын авлагын хэрэгцээ, шаардлага, үнэ цэн, ач холбогдлыг бүр ч өргөж байна.
Хамтын номыг нь хянан шүүдэглэж, урмын мялаалгын уялга үг бичлээ, удаах сайн номыг нь урин залж хүлээе, багш нь.
Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, МУ-ын зөвлөх багш Д.Баттогтох