Entries by admin

Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30% нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдлагуудын төлөөллийн уулзалт өчигдөр боллоо. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ирэх намар гэхэд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүрэг чиглэлийн засгийн газрын хуралдаанаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон нийслэлийн засаг дарга нарт өгсөн. Хүртээмжийг сайжруулахдаа хувийн хэвшлийн хүч, оролцоонд тулгуурлах болно гэдгээ БШУ-ы сайд […]

Хятадын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын […]

Энэ долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож буй. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож буй. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн […]

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, […]

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VI.13-2022.VI.19/

Хонь Энэ долоо хоногийг төлөвлөгөөтэй эхлүүлээрэй. Таны ажил амьдралыг хэцүү болгодог цорын ганц зүйл тань эмх замбараагүй байдал. Энэ долоо хоногт ерөнхийдөө азтай байна. Ажил дээрээ хамт олондоо туслаарай. Бусдад анхаарал тавихгүй бол өөртөө хэт итгэх итгэл чинь сөрөг үр дагавар дагуулж магадгүй юм. Та хаашаа ч явсан баяр хөөр, эрч хүчийг түгээх болно. Од […]

Ойрын хоёр хоног дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд  нутгийн зүүн хагаст, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд […]

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сараас хойш 20 хувь өсчээ

Дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч ОХУ болон Украины асуудал Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол, мөн БНХАУ цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээ бууруулсан зэрэг нь үнийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлсээр байна. 2022 оны дөрөвдүгээр сард “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 98.48-107.4 ам.доллар/баррель  ханштайгаар худалдаалагдаж байсан бөгөөд энэхүү тосны үнийн өсөлттэй холбоотойгоор […]

А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно

Таталтын эсрэг эм хоёр жил гаруй тасарсанд бухимдсан саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадна өчигдөр жагссан. Энэ үеэр “өлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах хариултыг өглөө. Тэрбээр “Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох […]

ЦЕГ: Махны асуудлаар таван байршилд нэгжлэг хийсэн

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ МХЕГ-аас “Эм ди си пи” компанийн үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд прокурорын байгууллагад хандсан. Улмаар эрүүгийн хуулийн 20.12,  23.3 заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн  шалгаж байна. МХЕГ-аас хяналт шалгалт хийсний дагуу зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг битүүмжилсэн. Иймд Эрүүгийн цагдаагийн […]

Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, […]