Сэрэмжлүүлэг

Баасан гаргаас Бямба гарагт шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, уулархан газраар шөнөдөө -24-26 градус, нам дор газраар -18-20 градуст хүрнэ!
Бямбаас Ням гарагт шилжих шөнө Хангайн нурууны уулсаар шөнөдөө -28-30 градус, Завхан, Архангай, Баянхонгорын зарим сумдын нутгаар шөнөдөө -20-24 градуст хүрч эрс хүйтэрнэ!
Ирэх 7 хоногт 7-8-нд буюу Даваагаас Мягмар гарагт шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор эрс хүйтэрч шөнөдөө -24-26 градуст хүрэх төлөвтэй байна.
Иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

STOCKHOLM BURGER

STOCKHOLM BURGER “ЦАХИМ МЕНЮ”

 

2022 ОНЫ ВОЛЕЙБОЛЫН ДЭЭД ЛИГИЙН ТОЙРГИЙН ТОГЛОЛТУУДЫГ ХӨВСГӨЛ-ЭРЧИМ БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж буй Монголын волейболын үндэсний дээд лигийн тэмцээний тойргийн тоглолтууд дууслаа. Гурван тойргийн нийлбэр дүнгээр 19 хожил байгуулж 4 хожигдол хүлээсэн Ц.Амарсанаа эзэнтэй, Б.Төрбат, Т.Отгонтөгс менежертэй, спортын мастер Л.Хосбаяр ахлагчтэй Хөвсгөл Рашаант долоон од клуб, ДЦС-4 ТӨХК-ийн ХӨВСГӨЛ-ЭРЧИМ баг 58 оноогоор хүснэгтийг тэргүүлж дөрөвдүгээр байраар шалгарсан Энагура Террамед багтай хагас шигшээ тоглолтоо хийхээр боллоо. Хагас шигшээ тоглолтууд 12 дугаар сарын 01-нээс эхлэн Спортын төв ордонд үргэлжлэн явагдана. Хөвсгөлчүүд та бүхнийг гал гарсан ширүүн тоглолтуудыг үзэжс онирхон багаа дэмжихийг урьж байна.

ХОЙМОР НУТГААС БОЛОРЦОМЫН ШАГНАЛТАН ТОДОРЛОО

Болорцом – 40 яруу найргийн наадамд Хѳвсгѳл аймгийн Жаргалант сумын харъяат яруу найрагч ЦЭРЭННАДМИДЫН ГОНЧИГ 5 -р байранд шалгарлаа.
Таныг эгшиглэнт эхийн онгод хийморь ѳнѳ мѳнхѳд ивээж явах болтугай.

АЙМГИЙН ЗААН Л.ЭНХБАТ ТҮРҮҮЛЖ, АЙМГИЙН ЗААН Г.БАТЭРДЭНЭ ҮЗҮҮРЛЭВ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдааныг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БТСГ ,хамтран зохион байгуулав.
Хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн 64 бөхийн барилдааны Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Шижир гоулд” ХХК-ийн бөх аймгийн харцага Ж.Хатанзоригт, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат сумын ЕБС-ийн бөх сумын заан Н.Цэрэндаш, Шинэ-Идэр сумын харьяат Хөвсгөл аймгийн БСУГ-ын бөх, аймгийн заан Л.Энхбат, Арбулаг сумын харьяат, “Мөрөн Вилла” ХХК-ийн бөх аймгийн заан Г.Бат-Эрдэнэ нар тунан үлдэж, Аймгийн заан Л.Энхбат түрүүлж, Аймгийн заан Г.Бат-эрдэнэ үзүүрлэлээ.

ЖҮЖИГЧИН БАНДИЙН ДАВААЖАВ БУЮУ БАЙЛАА НЬ БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИУЛЖ ЯВНА

Жүжигчин Бандийн Даваажав буюу Байлаа нь бие даасан тоглолтоо үнэ төлбөргүй толиулж явна
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр СУИС-ийг төгсөж, 20 орчим жил Монголын хошин урлаг, кино урлагт зүтгэж яваа.
❤Мөн Б.Даваажав нь 2016 онд болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр 13 иргэний амь насыг авран хамгаалсан. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ.🙏🙏🙏
Эр зориг гарган олон иргэдийн амь насыг аварсан түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасан түүхтэй.

Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа

Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонд холбогдох асуудал хурцадмал байдалд орж олны анхаарлын төвд байгаа юм.

Өчигдөр livetv.mn сайт, tv5 телевизээр мэдээлэл хийхдээ, өөрийнх нь авлигын шинжтэй хэргүүдийг баримтаар нотлон сурвалжилж буй сэтгүүлч С.Будрагчааг өнчин, өрөөсөн, түүний ээжийг архичин хэмээн зүй бусаар хэлсэн.

Энэ асуудалд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан түүнд хариуцлага тооцохоо мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг хүнийг угсаа гарвалаар ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал авч байна

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1,350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна.  

Нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэн Та энэхүү холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home  саналаа өгнө үү?

Монгол хүүхдүүд олон улсын бүжгийн тэмцээнээс Алтан медаль хүртлээ

Нийслэлийн 69-р дунд сургуулийн МУСТА Ч.Бямбадорж багштай “Хөх толботон” хамтлагийн хүүхдүүд БНСУ-д болсон “2022 KACIFA International Dance Competition Awards” олон улсын хэмжээний 17 орны өрсөлдөгч хүүхдүүдэээ ардаа орхин түрүүлж Алтан Медаль хүртжээ.

Тус хамтлагын 8-10 насны хүүхдүүд өмнө нь Монгол улсад болсон тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтад хүрэл медаль, Орос-Монголын хамтарсан Алтан гадас бүжгийн олон улсын наадмаас тусгай байрын шагнал авсан зэрэг олон амжилт гаргаж байсан юм. 

БҮЖГИЙН БИЧЛЭГ: https://www.facebook.com/Tsaskhan.mn/videos/2310300789117253/