Entries by admin

Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1,500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна. Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд хийсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Олон улсын энхийг […]

Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй

“Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй Бэлтэс мөрөн компанийн хууль бус үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням: “Бэлтэс мөрөн компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж […]

Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан. Уг төслийн дагуу ажил эрхлээгүй залуусыг тогтмол ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр  дуусна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн мэдээллээр төслийн үндсэн зорилго нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхжүүлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар тогтвортой ажлын байранд зуучлуулах боломжтой. Өнгөрсөн жил 2389 […]

Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. Тухайлбал, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, […]

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 75 оюутанд батламжийг нь гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өчигдөр батламж гардууллаа.   Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч […]

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  -“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай” хуулийг УИХ-аас баталсан. Энэ нь нэг сая төгрөг болон түүнээс доош цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн 2022 оны 5-12 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох зорилготой. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн дарамт үүсч байгаа одоогийн нөхцөл байдалд бага орлоготой […]

Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг “өөрийн хамаарал бүхий иргэдэд олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж […]

МОНГОЛ УЛСАД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ ЗЭРЭГ 37 ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ БАЙНА

Монгол улсад их дээд сургууль төгсөгчдын 70 хувь нь нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшин төгсдөг. Энэхүү 70%-ийн 50%-ийг банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлүүд эзлэж байна. 240 мянган гаруй оюутнуудаас судалгаа авахад 60% нь “Энэ мэргэжлээр сурах сонирхол байгаагүй” гэж хариулжээ. Сургууль төгсөж байгаа оюутнуудын ердөө 20 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилдаг. Өнөөдрийн байдлаар […]

ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3% БОЛГОНО

Орон нутагт 75%-иас дээш хувийн гүйцэтгэлтэй, энэ олонд багтаж ашиглалтанд орох боломжтой 7495 орон сууц байгаагын 5600-г нь ипотекийн зээлээр олгох боломжтой юм байна. Ингэхдээ ипотекийн зээлийн 6%-ийг хүүг 3 хувь болгон буруулах. Урьдчилгаа 30%-ийн 60%-ийг батлан даалтын сангаас батлан даах юм байна. Мөн ажлын байранд ч хөнгөлөлтүүд хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал Хөдөө орон нутагтажлын байр […]

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН БЭЛГИЙН ЗАМААР БОЛОН АГААР ДУСЛЫН ЗАМААР ХАЛДВАРЛАДАГ

Monkeypox буюу сармагчны цэцэг өвчний халдвар одоогийн байдлаар дэлхийн 15 улсад бүртгэгдээд байна. Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлан бүтээсэн вакцин байхгүй. Гэвч салхин цэцэг өвчний вакцин 85 орчим хувийн үр дүнтэй. Тиймээс дэлхийн зарим улс орнууд салхин цэцгийн вакциныг нөөцөлж эхэлсэн гэдэг мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Олон улсын хэвлэлүүдэд нийт хүн амын эрүүл […]