Entries by admin

Сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад бүртгэгджээ

Африк тивийн гадна төдийлөн илэрч байгаагүй сармагчны цэцэг өвчний халдварын 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад илрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээллээ. Уг өвчин яагаад ийм өргөн хүрээнд тархах болсныг гүйцэд ойлгоогүй байгаа ч өвчний вирус мутацлагдсан гэх нотолгоо одоогоор олдоогүйг бас мэдээлсэн байна. Сармагчны цэцэг өвчний голомт Африк тивийн баруун […]

ЗУРГАДУГААР САРЫН 1-НЭЭС ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ААДАР БОРОО ОРНО

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. – Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ – Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. […]

Зургаадугаар сарын 1, 14-ний өдрүүдэд бүх нийтээр амарна

Лхагва гараг буюу зургаадугаар сарын 1-нд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог учир энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээр амарна.  Мөн зургаадугаар сарын 14-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаа юм. Тиймээс мөн энэ өдөр мөн бүх нийтээр амарна. Ирэх зургаадугаар сард хоёр удаа бүх нийтийн амралтын өдөр тохиож байна.

Шүүхээс Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хориглолоо

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан […]

Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж өндөрлөв. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдсөн байна.  Тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль […]

ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

 “СИТИ” Их сургуулиас ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ. Хичээлдээ анхаарал хандуулж буй хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөөг эцэг, эхчүүд та бүхэнд хүргэж байна. Шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн хүүхдээс бус танаас ч хамаарна гэдгийг тэд анхааруулан зөвлөжээ. 1. Чиглүүл, тусал Хүүхэдтэйгээ үр дүнтэй зөв яриа өрнүүлж, чиглүүл. Та хүүхдийнхээ сэтгэлзүйд эерэг […]

М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан боллоо

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өчигдөр/2022.05.29/ боллоо. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Үүнээс Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл найман даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр болсон юм. […]

МХЕГ: Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагддаг тул бэлгээ анхаарч сонгоё

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй холбогдуулан сэрэмжүүлэг хүргэж байна. Хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагдаж буй тул бэлэг сонгохдоо сахарын агууламж багатай бэлэг худалдан авахыг зөвлөв. Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан. Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг […]

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун  болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр […]

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05

Хонь Энэ долоо хоногт таны хайр дурлал болон ажил амьдрал хоорондын тэнцвэрт харьцаа алдагдсан мэт санагдах болно. Хайр дурлалын харилцаа тань онцгой анхаарал шаардаж байхад нөгөө талд ажлын  ачаалал ч их байх нь. Бүтээлч санаа арвин байж, өөрөө өөртөө талархах долоо хоног. Та өөртөө итгэлтэй болж, мөнгө олох шинэ аргыг олох болно.  Энэ долоо хоног хилийн чанад […]