Entries by admin

Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ

Гаалийн Ерөнхий газрын статистикт мэдээлснээр Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 2.79 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон байна. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого 12.1 хувиар өссөн үзүүлэлт юм.  Нийт экспортын 83.4 хувийг уул уурхайн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.  Гэвч манай улс оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3.8 сая тонн нүүрс экспортолсон […]

“Пентхаус“ цувралын жүжигчид дахин нэг кинонд хамтран тогложээ

“Пентхаус” цувралын жүжигчдийн гол дүрд тоглож буй найруулагч Жү Дун Мин-ы dark comedy төрлийн богино хэмжээний “It’s Alright” киноны зургууд цацагдлаа. Энэхүү богино хэмжээний кино нь Ковид-19 үеийн талаар гарах бөгөөд энэ сарын 12нд цацагдах аж. Тэдний зурагнаас…

Наадмын нээлт, хаалтын найруулагчаар Н.Наранбаатар тунаж үлджээ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүлдэг. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүний нэр яригджээ. Тэдгээрээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлдсэн байна.  Б.Тамирын хувьд татгалзсан байр суурь илэрхийлсэн ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй аж. Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хороо ирэх […]

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г үзүүлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид: ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол, Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол, Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол, […]

МОНГОЛ УЛСЫН 44 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 7 НЬ Л СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар эмийн салбарт ахиц дэвшил гараагүй гэдэг үр дүн гарсан байна. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа эм бэлдмэлийн тайланг  Хүний эмийн  зөвлөл хэлэлцэж бүртгэлийн хугацааг сунгах үүрэгтэй. Гэвч 2020 онд шинээр бүргүүлсэн эмийн 92%-ийг аюулгүй байдлын тайланг хэлэлцээгүй хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал: 2015 оны 13-р тушаалын дагуу эмийн бүртгэлийг хугацааг […]

Нойтон цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 […]

“Эрт илрүүлгээр 18-30 насны залууст зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна”

Эрт илрүүлэг, оношилгооны ажил эхэлсэнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө. “ХӨСҮТ-д 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь шинээр өвчин илэрсэн” Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг […]

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.05.09-2022.05.15/

ХОНЬ Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад дарамт үзүүлж магадгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө төлөөсийг буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна. ҮХЭР Шинэ долоо хоногийн эхээр […]

Х.Нямбаатар: Тролл хаягуудыг устгах асуудлыг хуульчилна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байсан юм.  -УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сануулах шийтгэлийг зарчмын хувьд би дэмжиж байна. Харин ял наймаалцах гэдэг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн, одоо зөрчлийн хуульд оруулж ирэх гэж байгаа юм […]

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-8-нд болно. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулах юм. Тодруулбал Баянгол дүүргийн 96 дугаар сургууль Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага […]