Entries by admin

“Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой”

Олон улсын Эх баригчдын өдөрт зориулсан зөвлөлдөх уулзалт боллоо. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын гишүүд, НҮБ Хүн амын Сан, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Олон улсын эх баригчдын өдрийг энэ жил манай улс “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ, эх нярайг эсэн […]

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрчээ

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн болохыг azerisport.com мэдээлжээ. Энэ талаар Монголын Жүдо Бөхийн Холбооноос тодруулахад үнэн болохыг хэлсэн юм. Саиед Моллай энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тус улсын нэрийн өмнөөс барилдах эрхээ авсан байна.  Саид Моллай Иран улсад төрсөн, Азербайжан гаралтай бөгөөд […]

ЭЕШ-ЫН ХУВААРЬ ГАРЛАА

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа. 2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан  www.eec.mn  цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа […]

ОУВС Монгол улсын эдийн засгийг эрсдэлтэй гэж үнэлэв

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас өнөөдөр (2022.05.04)-ийг хүртэл манай улсад ажилласан. Улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийсэн байна. Тодруулбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” […]

6-17 насныхны өсөлт хөгжлийг тодорхойлно

Энэ сарын 1-нээс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг эхлэв. Хүүхдүүд харьяа сум, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх юм. Манай улсад сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын 10 мянган хүн ам тутамд ногдох түвшин 15-34 нас, 65-аас дээш насанд өндөр байдаг. Иймд 6-17 насныхнаас сүрьеэгийн илрүүлгийг асуумж асуух замаар хийнэ. Тодруулбал сүрьеэгийн шинж тэмдэг, зовуурын зургаан асуултад тавина. Мөн тархвар […]

ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар […]

Допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан бодис илэрчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага(МҮДЭБ)-аас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага(ОУДЭБ)-ын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна. МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 […]

Н.УЧРАЛ:МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА ЭМИЙН 14% НЬ СТАНДАРТ БУС, 19% НЬ БҮРТГЭЛГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүн Н.Учрал, Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Б.Бейсен тэргүүтэй 21 гишүүн эмийн стандартад хяналт тавих иүр хороо байгуулах санал гаргалаа. Монгол улсын зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй байна. Тиймээс эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулахын тулд “Хянан шалгах Түр хороо” байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Үндэсний Аудитын газраас хийсэн хяналт […]

ЗУРГААДУГААР САР ХҮРТЭЛ АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ 2390 ТӨГРӨГӨӨ “БАРИНА”

УУХҮЯ ОХУ-ын Роснефт компанитай хийсэн гэрээ хэлцлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг ирэх зургаадугаар сар хүртэл 25 хувийн хямралтай үнээр худалдан авахаар тохиролцсон. Ингэснээр 5,6-р сард шатахууны үнэд өөрчлөлт орохгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг салбарын яам мэдээллээ. Гэхдээ  шатахууны үнэ цаашид   нэмэгдэхгүй гэх баталгааг өгөхгүй байна.   Тодруулбал, Монгол улс газрын тосны бүтээгдэхүүнийг  4-р сард АИ92 шатахууны […]

Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим засаглалын багц хуулиуд ба ОНЦЛОХ зохицуулалтууд

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий […]