Автомат жолоодлоготой такси лицензээ авлаа
Хятадын “Pony.ai” компани энэ сарын 24-нд анхны автомат жолоодлоготой таксины үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан компани боллоо. Тус компани нь Гуанжоугийн Нанша дүүрэгт төвтэй. Энэ хүрээнд Нанша дүүргийн нутаг дэвсгэрт 100 автомат жолоодлоготой машин байршуулах болжээ. Автомат такси тавдугаар сараас эхлэн Наншад төлбөртэй ажиллаж эхлэх бөгөөд аажмаар Гуанжоугийн бусад бүс нутагт үйлчилгээгээ өргөжүүлэх юм байна. […]
