Entries by admin

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛЛОО

Өнөөдөр УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягыг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн. Энэ дагуу  АТГ-д  дууддагдаж, ялагдагчаар татах болсон үндэслэлтэй танилцлаа. Тэрээр өөрийгөө гэм буруугүй, эрх баригч намын зохиолын дагуу энэ үйл ажиллагаа болж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Энэ долоо хоногт Улсын ерөнхий прокуророос хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн нэрийг […]

НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД LRT БУЮУ ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэл хотын түгжрэлийг 50%-иар  буруулах төлөвлөгөөндөө 2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд  LRT хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ гэж тусгаад байсан. Энэ асуудал нь МАН-аас сонгогдсон улсын их хурлийн зарим гишүүдийг талцуулахад хүргээд байна. Тэгвэл энэ асуудлыг судлахаар МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж байгаагаа мэдэгдлээ. Засгийн газрыг хуралдаанаар түгжрэлийг буруулахад 420 тэрбум […]

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ

Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож буй билээ. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг […]

Бороо, нойтон цас орж ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр /2022.04.25/ Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Цаг уурч […]

Монголын Stalwart Esports баг PUBG Mobile-н Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга боллоо

“PUBG Mobile” тоглоомын Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Pro League – South Asia Spring 2022” тэмцээний финалын тоглолтууд гурван өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа. Тэмцээнд дэлхийн аваргын долоодугаар байрын шагналт Монголын “Stalwart Esports” баг түрүүлж 18500 ам.долларын эзэн болов. Харин хоёр, гуравдугаар байрт Балба улсын “Deadeyes Guys” болон “Trained 2 kill” […]

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг тавдугаар сарын 1-ээс эхэлнэ

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлнэ. Судалгаагаар 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэдгийг тогтоосон байдаг. Түүнчлэн Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, […]

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.IV.25-2022.V.1

Хонь Ажлын байран дээрх өрсөлдөөнөөс болгоомжил, учир нь тэд таны алдагдсан боломжуудыг олж авах гэж байна. Бага зэрэг нийтэч байхыг зөвлөж байна. Мөн үр бүтээмжтэй ажиллахад туслах шинэ хүмүүстэй танилцаарай. Санхүүгийн тал дээр орлого нэмэгдсэн, амжилттай долоо хоног болно. Тиймээс урт хугацаандаа амжилттай байхын тулд шинэ хөрөнгө оруулалт хийх тухай бодож үзэхэд гэмгүй. Гэрт тань […]

Дараах агентлагууд дэд даргагүй ажиллана

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Төсвийг тодотгохдоо хэмнэлтийн горимыг баримтлана гэдгээ Засгийн газар хэлж буй. Төсөв хэмнэх болоод төрийн данхар байдлыг бууруулахын тулд Засгийн газар Хэмнэлтийн хуулийг өргөн барьж, агентлагийн дэд дарга нарыг цомхотгохоор болсон. Тэгвэл дараах дэд дарга нар цомхотголд орно.  1. Биеийн тамир, спортын улсын хороо нэг дэд даргатай. – Ц.Одонбаяр ажиллаж байна; 2. Мэргэжлийн […]

Шүд цоорсгоос янгинаж лугшиж өвдөж эхэлсэн бол өвчин хүндэрсний илрэл

Амны хөндийн эрүүл мэнд ба шүд цоорол, түүний хүндрэлийн талаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Нүүр, амны эмчилгээний тасгийн эмч Г.Мишээл зөвлөж байна. Тэрбээр, Хүүхэд зургаан сартайгаас шүдлэхээс эхлэн 2.5 нас хүртэл хүүхдийн дээд, доод талд тус бүрт 10 шүд ургаж, сүүн зуулт үүсдэг. Зургаан наснаас 12-13 нас хүртэл шүд нь нэг нэгээр унаж, солигдож […]

Хүүхдийн мөнгө барьцаалан зээл олгох, зээлд суутгахыг хориглоно

2020 оны гуравдугаар сараас эхлэн төрөөс хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байна. Хүүхдийн мөнгө нь хүүхдэдээ зарцуулагдахгүй хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд шилжүүлж байгааг шүүмжлэх нь түгээмэл билээ. Иймд Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг хариуцлагагүй эцэг, эхийн данс руу биш хүүхдийн хадгаламжийн данс руу, эсвэл тухайн хүүхдийг асран халамжилж буй жишээ […]