Entries by admin

НИЙТ 94 ТӨСЛИЙГ ЗОГСООЖ, 103.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт тодотгол оруулахаар болсон. Ямар хөрөнгө оруулалтуудыг хасахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл Энэ төрлийн нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Контор-6 Наадмын талбай-3 Соёлын төв -7 Спорт заал, цогцолбор-3 Усан бассейн-2 Конторын тоног төхөөрөмж-18 Конторын их засвар-12 Айргийн өргөө-1 Орон нутгийн тохижилт-6 Нийтийн эзэмшлийн […]

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөр

НЗДТГ-аас “Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг билээ. Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна. Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион […]

Сэрэмжлүүлэг: Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өглөө. Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. […]

“Залуу гэр бүлийн байрны урьдчилгааг нийгмийн даатгалын сангаас нэг удаа төлдөг байя”

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр (2022.04.18) зохион байгуулсан. Монголын залуучуудын холбооноос нийгмийн даатгалын зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, […]

ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ ТҮЛШ 250 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Шатахууны үнэ литр тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад буй. Бид уг мэдээллийг Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, “Дизель түлшний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн АИ95 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. УИХ-аас баталсан “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг […]

МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ

Монгол улсад умайн хүзүүний хоргүй хавдар 4-5 эмэгтэй тутамд 1 тохиолдож байна гэсэн судалгааг Өргөө амаржих газраас гаргаад байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд энэ өвчнөөс болж умайгаа авхуулж, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох нь элбэг. Тиймээс дэлхий даяар умайг авахгүйгээр эмчлэх олон аргыг нэвтрүүлсэн. Монгол улсад хоргүй хавдар байгаа хэсгийн судсыг боох, түлэх аргаар умайг […]

Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ

2022 оны Эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдсон тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 2016 оны тооллогоор улсын хэмжээнд Мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдсэн тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс мэдээлж байсан юм. Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын […]

ГХЯ: Оросууд бодит байдал нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

ОХУ-ын өндөр албан тушаалтнууд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Америкууд Украинд байгуулсан биологийн лабораторийг Монгол Улсад байгуулах гэж байгаа тухай мэдэгдлийг удаа дараа хийгээд байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд:  “Сүүлийн үед  ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс […]

Хүүхдийн мөнгийг он дуустал бүтэн буюу 100 МЯНГАН төгрөгөөр олгох чиглэл өгчээ

Засгийн газрын ээлжит бус хурал баасан гарагт болсон. Энэ үеэр Төсвийн тодотгол хэлэлцэн, хэд хэдэн үндсэн чиглэлийг Ерөнхий сайд гаргажээ. Үүнд хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох буюу Хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах санал багтжээ. Энэ оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг зургадугаар сар дуустал хүүхэд бүрд 100 мянган төгрөгөөр олгох, долдугаар сарын 1-нээс хойш […]

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2022.IV.18-2022.IV.24

ХОНЬ Бизнес эрхлэгч хонины ордныхон энэ долоо хоногт хэвийн ажилладгаараа ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй маргалдахаас зайлсхийж аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд том зардал гарахгүй ч ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь маш чухал. Гэр бүлийн харилцаа тогтвортой тайван байна. Эрүүл мэндийн […]