МОНГОЛ УЛС ГЭРЧИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГОГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН

Гэр бүлийн хүчирхийлэл, хүн амь, зам тээврийн осол гээд бүхий л гэмт хэрэг зөрчилд гэрч болох нь өөрийгөө эрсдэлд оруулдаг учраас урьдчилан сэргийлэхэд хүндрэл үүсэж байна. Бусдад тусалж, цагдаад дуудлага өгөх сонголт хүн бүрд төрж байгаа ч гэрч болсон л бол махлуулдаг, цагдаагийн газар дуудаж залхаан цээрлүүлж байна. Тиймээс гэрчийг хамгаалж, хүндэтгэлтэй ханддаг болох бүр цаашилбал урамшуулал олгодог болох нь хэргийн илрүүлэлт, үр дүнд сайнаар нөлөөлөхийг хөтөлбөр онцолж байна.

Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг үг монголчуудын зан үйл, амьдрал ахуйтай салшгүй холбогдож ирсэн нь гэрчийн тухай ойлголтыг орвонгоор нь эргүүлж байна. Угтаа бол хөндлөнгөөс оролцож байгаа зүйл огт биш. Харин ч гэмт хэргийн улмаас учирч болох эрсдэлийг багасгаж байгаа иргэний үүрэг юм. Учир нь аливаа хүчирхийлэл үйлдэж байгаа үед хөрш нь цагдаад мэдээлэл өгөх нь иргэн хүний хуулиар зохицуулсан үүрэг юм. СХД-ийн дугаар хорооны оршин суугч эхнэрийнхээ дүүгийн 4 настай хүүхдийг хутгалж, 10 настай хүүхдийнхээ гарыг тасалсан ноцтой хэрэг гарч байсан. Хэрвээ хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн бол ийм ноцтой хэрэг гарахгүй байх боломж байсан. Тиймээс гэрч ямар чухал гэдгийг үүнээс харж болохоор байгаа юм.

Нөгөө талдаа Монгол улсад гэрчийг хамгаалах хууль байдаг ч хангалттай түвшинд хамгаалж чадахгүй байна. Хөрш айл нь хүүхдээ хүчирхийлж, зодож, танхайрч, гэртээ хүчирхийлэл үйлдэж байхыг мэдээлсэн тохиолдолд дараа нь өөрөө заналхийлэлд өртдөг олон тохиолдол бий. Гэмт этгээд хэргийн материалтай танилцахад л хэн мэдээлэл өгсөн нь ил тод байдаг учраас гэрчийг хамгаалах тогтолцоо сул байгааг харуулж байна.

Хөрш нь хүчирхийлэл үйлдэж байгааг цагдаад мэдээлж иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө цагдаад дуудагдаж, шийтгүүлдэггүй байх ёстой. Харин ч эсрэгээрээ мэдээлж гарч болох эрсдэлт гэмт хэргээс сэргийлснийхээ төлөө урамшуулал авдаг байх ёстой. Нөгөө талдаа гэрчийн мэдүүлгээр хэрэг илрүүлэхээс илүү өгсөн мэдээлэлд нь үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь цагдаагийн үүрэг юм.

Гэмт үйлдэгдэж байгаа газруудад гэрч болж тухайн гэмт хэргийг цагдаад мэдээлэх боломж олон тохиолдож байна. Гэвч тэднийг хамгаалж, эргээд эсрдэлд оруулахгүй гэх баталгаа байхгүй учраас олон гэмт хэрэг илрүүлэлт нь удааширч, гэрчгүйн улмаас хаагдах, бүр цаашилбал хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох аюул гарсаар байна.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС

Умайн хүзүүний хорт хавдар Монгол улсад зонхилон тохилддог 10 хорт хавдрын эхний 5-рт эрэмблэгдэж байна. 2020 онд 480, 2021 байдлаар 312 тохиолдол бүртгэгдсэн байна. Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын өвчлөлийн 2-рт нэрлэгдэж байна. Жилд дунджаар 150 гаруй  эмэгтэй умайн хүзүүний хорт хавдар оношоор нас барж байна. ҮҮний шалтгаан нь иргэдийн 50% нь хожуу шатандаа оношлогдож байгаатай холбоотой. ӨЭМТ-үүд дээр умайн хүзүүний эсийн шинжилгээ авдаг болсон учраас анхан шатны эмнэлэг дээр эрт илрүүлэх боломж байгаа юм байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэж болох хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал бэлгийн замын халдварт өвчин, жирэмснээс хамгаалах эм удаан хэрэглэх, олон бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн хавьтагч нь өөр олон хавьтагчтай байх, бэлгийн харьцаанд эрт орох, тамхи татах зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Дээрх зан үйл байгаа бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаг болох шаардлагатай. Хамгийн өндөр эрсдэл нь хүний хөхөнцөр вирус байдаг байна. Дэлхийн 22 орны 1000 1000 эмэгтэйд хүний хөхөнцөр вирусийн халдвар байгаа эсэхийг шинжилэхд 99,7%-д нь халдвар илэрсэн байна. Тархалтын хувьд хүн амын 80% нь энэ вирусийн халдвартай гэж үздэг байна.

Хүн амын 80%нь хөхөнцөр вирусийн халдвартай бол хорт хавдраар өвчлөх эрсдэл мөн өндөр гэсэн үг. Дэлхий дахинд хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд оруулж эмэгтэйчүүдээ дархлаажуулдаг жишиг байдаг. Одоогоор Монгол улс энэхүү вакциныг товлолт вакцинд оруулаагүй байна. Гэвч сайн дурын үндсэн дээр 9-14 насны охидод 2 тунгаар хийлгэх боломжтой юм байна. Харин бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдэд 30%-ийн хамгаалах үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

 

Дөрвөн настай хүү зүү залгиж, нээлттэй хагалгаанд орлоо

Дөрвөн настай хүү энгэрийн зүү залгисныг мэс заслын аргаар гаргаж авлаа.

Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасагт зүү залгисан дөрвөн настай хүү мэс засалд оржээ.

Зүү хүүхдийн цагаан мөгөөрсөн хоолойд байсан бөгөөд дурангаар авах боломжгүй нөхцөлтэй байсан учир нээлттэй хагалгаа хийсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид аюултай эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдээ юугаар хэрхэн тоглож байгааг анхаарч сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

ЗГ:ЦИРКИЙН БАЙРЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага,
  • 1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,
  • Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,
  • 15 багш, дасгалжуулагч ажиллаж байна. 

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна. 

Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ. 

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна. 

ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН ДОНОР БОЛОХ БОЛОМЖТОЙ

УИХ-ын хурлаар 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг батлаж байсан. 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр шинэчлэсэн найруулгаар баталсан. Мөн 2021 онд 2 удаа өөрчлөлт оруулж байсан. Гэсэн ч энэүү хууль шаардлагад бүрэн нийцэж чадахгүй байна гэж үзэж байна. Одоо мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулийн

14-р зүйл Амьд донороос эс,эд,эрхтэн авах

14.1 Эрүүл мэндийн шаардлага хангасан, сэтгэцийн хувьд эрүүл, 25 насанд хүрсэн эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхнийг авна гэж заасан.

25 нас гэж хатуу заасан нь гэр булийнхээ хэн нэгэнд донор болох хүсэлтэй байгаа ч хуулийн зохицуулалтаас болж өөр донор хүлээх тохиолдол элбэг  байна. 24 нас 8 сартай аав, ээждээ донор болж чадахгүй байгаа тохиолдол элбэг байдаг байна.

2021 оны 9-р сараас 2022 оны 3-р сар хүртэл буюу зургаан сарын хугацаанд гадагшаа эмчлүүлээх явсан нийт 26 гэр бүл байна. Эдгээр гэр бүлүүд эрхтэн шилжүүлэн суулгуулахын тулд 7,5 тэрбум төгрөгийн зарцуулжээ. Хэрвээ Донорын тухай хуулийнд өөрчлөлт оруулбал гадагшаа эмчилгээнд явах урсгал багасна гэж үзэж байгаа юм.

Үндсэндээ донор болох хүсэлтэй иргэдийн насыг 21 болгож хуульчлах нь олон иргэний амь насыг хамгаалах боломж гэж харж байна. Цаашдаа ч энэхүү хуулинд дахин өөрчлөлт оруулах  шаардлага бий гэж үзэж байна. Одоогийн байдлаар донорын тухай хуулинд цусны донор, эрхтэний донорын эрх үүрэг хамт багтсан байгаа. Цаашид энэхүү хуулийг 2 тусд нь авч,үзэн илүү нарийвлах шаардагатай гэж үзэж байгаа юм. Жишээлбэл эрхтэний донор болсон хүн 1 жилийн хугацаанд хатуу дэглэм барьдаг, хүнд хүчир ажил хийж чаддагүй. Тиймээс донор болсон хүний амьдралын баталгааг хангадаг болох шаардлагатай.

Манай улсын бөөр, элэг, нүдний эвэрлэг бүрхэвч, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай иргэд хамгийн их байдаг байна. Одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөний жагсаалтанд 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтанд 250 гаруй иргэн донор хүлээж байна. Донорын насыг 21 болгосноор эдгээр хүмүүсээс хагалгаанд орох магадлал нэмэгдэнэ гэсэн үг юм.

Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ

Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад хөтөлбөрөөр дамжуулан тэднийг зөв иргэн болгон өсгөх туршлага мэдээллээ хуваалцах зорилготой байв.

Нийгэмд бий болсон зарим сөрөг нөхцөл байдал, эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг гарч байна.

Тухайлбал, 2021 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн 1365 нь насанд хүрээгүй хүүхэд гэрч, хохирогчоор орсон тохиолдол байна. Хүүхэд сургууль, гэрийн хооронд харгалзах хүнгүй явах, эсвэл таксинд ганцаараа зорчих, цахим донтолтод өртөх, бусдад хууртах, дээрэмдүүлэх, гэмт хэргийн хамтрагч болох, эцэг эхийн хараа хяналтгүйгээс болж гадуур сэлгүүцэх зэрэг нь хүүхдүүд гэмт хэргийн хохирогч, гэрч болох шалтгаан болж байгааг Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм хэлж байна. Албаны эх сурвалжийн өгч буй мэдээлэл дунд зарим харамсалтай тоо баримт мөн байсан нь зам тээврийн осолтой холбоотой.

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 51 хүүхэд амиа алджээ. Харин энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар энэ шалтгаанаар 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алдсан талаарх мэлээллийг Тээврийн цагдаагийн албаны ахмад Г.Отгонтамир өгөв. Зөвлөлгөөнийг Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа нээсэн юм. Мөн ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцов.

Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба “…Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог хангах зүй ёсны шаардлага бий болсон. Тиймээс төр, ТББ, иргэд, олон нийт, эцэг эхчүүд энэ чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах санал санаачилгууд биеллээ олж байгаад баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд байгууллага бүхэн дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулж, түүгээр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөмжийг гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд ХНХЯ, Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өмчийн хэлбэр үл хамааран бүхий л байгууллагуудыг дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулахыг уриалж ирсэн. Энэ зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: НИТХ

“МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ

“МИК” буюу  Монголын Ипотекийн Корпораци дундаас нь хүү авдаггүй бол иргэд орон сууцны ипотекийн зээлийг  4 хүртэлх  хувиар авах боломжтой гэж шадар сайд мэдэгдснээс хойш , ипотекийн зээлийн гарц  буурч  тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тэгвэл  МИК-ийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан удахгүй засгийн газрын  хуралдаанд дүгнэлтээ танилцуулна. Нэг иргэний ипотекийн зээлээс 60-100 сая төгрөг цавчдаг дундын байгууллага байж болохгүй. Энэ хууль бус үйлдэл гэж шадар сайд мэдээллээ.

11 арилжааны банкны оролцоотой байгуулагдсан “МИК” үүргээ биелүүлээгүй , зөвхөн төрийн нэрээр хууль бус үйлдэлүүд хийсэн учир цаашид “ МИК” байх шаардлагагүй гэж шадар сайд үзэж байна. МИК  өнгөрсөн хугацаанд   Монгол банк болон засгийн газраас  нийт санхүүжилтын  90 гаруй авсан ч  иргэдэд арилжааны банкуудаар дамжуулж  ипотекийн зээл гаргахдаа дундаас  нь хүү авч , хөлжиж байсан баримтууд ажлын хэсгийн шалгалтын явцад ил болжээ.  Жишээ нь  иргэн    А   100 сая төгрөгний зээл авсан гэж  үзвэл  зээлийн хүүнд  164 сая төлдөг. Үүний 83 сая төгрөг нь зээлийн үндсэн төлбөр , харин үлдсэн   50 гаруй сая төгрөг нь “ МИК”-ийн цэвэр ашиг болж  үлддэг байна. Тодруулж хэлбэл зөвхөн  100 сая төгрөгний зээл авсан иргэн  60 орчим сая төгрөг хэмнэх боломжтой ч замаас нь  35 хувийг нь  МИК  цэвэр ашиг болгож , өөрсдөө халаасладаг байсан гэж шадар сайд мэдээллээ. Энэ бол ипотекийн зээл авсан  110 мянган иргэнд хамаатай. Тэдний боломжийг  МИК , төрийн нэрээр халааслаж ирсэн гэж мэдэгдсэн юм.

“МИК”   зээлийн хүү , зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах бүрэн боломж байсан ч зөвхөн  иргэдийн халааснаас ашиг хүртэх   чиглэлд  хууль бус үйл ажиллагааг  өнгөрсөн хугацаанд явуулж   ирсэн учир өнөөдөр  ипотекийн зээлийн хүү өндөр байгааг хөндлөө.2017 онд  Аудитын ерөнхий газраас  шалгалт оруулахад  илэрсэн зөрчлүүд , хууль бус үйлдлүүдээ  нууцад хамааруулж , нуун дарагдуулсан. Үүнийг нууцаас гаргаж ил болгох юм байна. Түүнчлэн  2019 оноос санхүүгийн ил тод байдлын тайлангаа нуучихсан. Үүнийг ч ил болгоно. МИК-ийн 2014-2021 оны удирдлагын зардалд  182,7 тэрбум  төгрөг , маркетенгийн зардалд  5,7 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоо  МИК -ийн 73,76 хувийг  ХХБ дангаараа , үлдсэн хувийг   ТБ , ХБ  эзэмшиж байна

МИК  байж болно. Гэхдээ хууль бус үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч болохгүй. Эх үүсвэр нь тодорхой , ил тод байх ёстой  гэж үзэж , ажлын хэсэг шалгалт явуулж байна.  Удахгүй засгийн газрын хуралдаанд  дүгнэлтээ танилцуулна. Түүний дараа  МИК  байх үгүйг шийдэх юм байна.

 

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ

Оюун-Эрдэний засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг голлон хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд 94 төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ  гэдгийг мэдэгдээд байна. Харин эдийн засагчдийн зүгээс 94 төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг онцлож байна.

Өнөөдөр эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөл, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн уулзаж шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа. Монгол улсын засгийн газар цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилгоор 2030 он хүртэл шинэ сэргэлийн бодлогыг  хэрэгжүүлэх төлөвлөөгөөтэй байна. Гэвч өнөөдрийг хүртэл 94 төслийн хэдийг нь хэр удаан хугацаанд, ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Мөн УИХ-ын  сонгууль болоход 2 жил үлдсэн байгаа энэ цаг үед биеллээ олох боломжгүй байна гэдгийг онцлож байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогын нийт өртөг нь 100-120 их наяд төгрөг. Эдгээр 94 төслийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсвөөс  5%-ийг буюу 6 их наяд төгрөг зарцуулна. ХАрин 95%-ийг гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Одоогийн байдаар 94 төслийн 20 нь хэрэгжиж эхэлсэн. Энэ жил 6 төсөл бүрэн дуусна гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Монгол улсад засгийн газар огцроход хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа нь ч дагаж унадаг тогтолцоо нийтлэг болсон. Шинэ сэргэлтийн бодлого ч тэр жишгээр замхрах эрсдэлтэй. Энэ асуудалд Эдийн засаг хөгжлийн яамнаас “94 төсөл хөтөлбөр заавал хэрэгжих ёстой” гэдэг байр сууоийг илэрхийлж байна.

Харин хувийн хэвшлийнхний зүгээр 94 гэж хэт өндөр тоо тавихгйүгээр эдийн засгийг хөгжүүлэх боломжтой 5-6 хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүргэх шаардлагатай гэж үзэж байна. Нэн тэргүүнд хил гаалийн гацааг арилгаж, барааны татан авалт импорт, экпортыг хэвийн болгох нь эдийн засаг сэргэх эхний алхам гэж үзэж байгаа юм.

Эдийн засгийн сэргээх Шинэ сэргэлтийн бодлогыг 2021 оны 12-р сарын 30-ны өдөр батлаж байсан. Түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй Цаашдаа ч өндөр үр өгөөжтэй хэрэгжих боломж дутмаг гэж эдийн засагчид харж байна.

Аврагчид угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын гурван дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн шар өвс шатаасан 20 дуудлагаар ажиллаж, 41,2 га талбайн түймрийг бүрэн унтраасан байна.

Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 35 техник хэрэгсэл, 246 иргэн, 38 айл өрх, 82 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН 62,1% НЬ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Монгол улсад бүртгэлтэй 178 мянган ААН бүртгэлтэй байдгаас цар тахлын улмаас ердөө 56,8 мянга нь л үйл ажиллагаагаа хэвийн хадгалаж байна. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн дунд татвартын өр төлбөрийн нөхцөл байдлын судалгаа хийсэн байна. Нийт оролцсон бизнес  эрхлэгчдийн 62,1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй байна. Тиймээс энэ цаг үед засгийн газраас татварын хэвийн бодлого хэрэгжүүлэх нь тохиромжгүй гэж үзэж байна.

 178 мянган ААН-үүдээс  56,8 мянга нь цар тахлыг даван гарсан. Гэвч үйл ажиллагаа нь тогтворжиж амжаагүй, НДШ, НӨАТ, газрын төлбөр, түрээсийн төлбөр гэх мэт зардлын доороос босч чадахгүй байна.  Үүнээс цар тахал ААН-үүдэд хэрхэн нөлөөлснийг харж болно. МҮХАҮТ-аас 133 бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны  үр дүнгээс дурьдвал  татварын өр, төлбөр, үүсэхэд нөлөөлөсөн гол хүчин зүйлсийг судалгаанд оролцсон ААН-үүдийн 62%  цар тахлын дараалсан хөл хорио хязгаарлалтууд, 57% нь хил боомтын удаашрал хүндрэлтэй холбогдуулан тээврийн нөхцөл муудсан гэж хариулсан байна. Татварын өр төлбөртэй аж ахуй нэгжүүдийн 62,1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, 24% нь компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл татвар төлөх хугацааг сунгах, 11,5% нь татварын тодорхой хувиар хувааж төлөх хуваарь гарган төлөх боломж олгохыг хүссэн байна.

ААН үйлдвэрлэл эрхлэгчдийг НӨАТ-аас хөнгөлөж чөлөөлөх тохиолдол их гардаг. Хамгийн сүүлд л гэхэд засгийн газар үнэ тогтворжуулах бодлогын хүрээн Ургамлын тос, элсэн чихэр будаа импортдлогч компаниудыг НӨАТ-аас чөлөөлсөн. НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого нь буруу байгаа нь тэгш бус байдлыг үүсгэж байна гэж дүгнэж байна.

Судалгааны үр дүнд  үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл барилга, боловсрууоах үйлдвэр, худалдааны салбарын бизнес эрхлэгчид төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь судалгаагаар батлагдаад байна. Харин уул уурхай, олборолт, хөдөө аж ахуй болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж  аж ахуй нэгжүүдэд татвар талах хугацааг хойшлуулах шаардлагатай гэсэн үр дүн гарсан байна. Үндсэндээ худалдаа эрхлэгчийн эрэлт буурсан, бараа бүтээгдэхүүн, тээвэр ложистикийн салбар бүхэлдээ хямарсан байгаа энэ үед өнөөгийх шиг татварыг төлж, хүн цалинжуулан бизнес эрхлэнэ гэдэг ААН-д том дарамт болж байна гэдгийг хэлж байгаа юм.