НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 Тагнуулын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоос улирал тутам нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч, мөнгө угааж байсан байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, ТЕГ-ынхан НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авч байсан 150 гаруй хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад Г, Ц, Б нарын зохион байгуулалттай нэг бүлэглэл болох нь тогтоогдоод байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Г, Ц, Б нарын тэргүүтэй энэ бүлэглэл НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авах гэмт хэргээ 2020 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй хүнийг бүлэглэлдээ татан оролцуулсан байжээ. Тагнуулынхан одоогоор дээрх 1000 орчим иргэн эл гэмт хэрэгт ямар, ямар оролцоотой оролцсоныг хүн тус бүрээр нь шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар гэмт бүлэглэлийнхэн НӨАТ-ын буцаан олголтоос хууль бусаар авсан мөнгөнөөсөө тодорхой хувь өгөх байдлаар танил тал, хамаатан садан, найз нөхдөө ашиглаж байснаас гадна бусдын иргэний үнэмлэхийг мөнгөөр түр “түрээслэх” хэлбэрээр хамтарч байсан зэрэг нь илэрч байгаа гэнэ. 

Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах анхны эмийг зах зээлд гаргана

Олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх эм тун удахгүй зах зээлд гарахад бэлэн болжээ.

Эмийн туршилтыг хулгана дээр туршсан ба дааврын бус “YCT529” гэх шинэ эм нь ямар нэгэн гаж нөлөө үүсгэдэггүй болохыг эрдэмтэд баталжээ. Шинэ эм нь эр бэлгийн эсийг боловсруулах чухал үүрэгтэй уургийг дарангуйлах аж.

Туршилтын хулгана дээр дөрвөн долоо хоногийн турш хийсэн ба эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хугацаанд эр хулганын эр бэлгийн эсийн тоо эрс багасаж, жирэмслэлтээс даруй 99 хувиар хамгаалж байсан аж. Харин эмийн хэрэглээг зогсоосноос хойш 4-6 долоо хоногийн дараа хулгануудад эр бэлгийн эс нь дахин боловсорч, зулзагалах боломж бүрдэж эхэлсэн байна.  

Эрчүүдэд зориулсан анхны туршилтууд энэ оны хоёрдугаар хагаст эхлэх төлөвтэй байна. Миннесотагийн Их Сургуулийн профессор Гунда Георгийн ярьснаар, эмийг ирэх таван жилийн дотор зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл гарч магадгүй хэмээн өөдрөгөөр харж байгаа аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ, Г.АМАРТҮВШИН,Х.ГАНХУЯГ, Ё.БААТАРБИЛЭГ НАРЫН УЛС ТӨРИЙН КАРЬЕР ӨНДӨРЛӨХ ҮҮ?

МАН-ын бүлгийн гурван гишүүний хамт АН-аас сонгогдсон Н.Алтанхуягийг халдашгүй бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Ийм хэзээ  ирэх нь цаг хугацааны асуудал байсан нь Ерөнхий сайдын байр суурь болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үг үйлдлээс  ойлгомжтой байсан.  Ардын намын удирдлагуудын амласан, зарласнаас харвал Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар Төрийн ордноос төрхөмдөө хөөгдөх тодорхой байна.  АН-аас сонгогдсон Норовын Алтанхуягийн хувьд АТГ-аас шалгуулахаар болсон. Тэрээр “Би буруу зүйл хийгээгүй, сөрөг хүчнээс МАН-ын хүчтэй шүүмжлэж байгаа учраас намайг дуугүй болгох гэсэн зохиол” гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Ийгхүү эдгээр 4 гишүүнийг бусад гишүүп нь “Шүүхээс үнэн зөвөө тогтоолгоод ир” гээд кноп дарцгаах болов уу. Эдгээр 4 гишүүний  улс төрийн карьер энэ хүрээд өндөрлөх үү гэдэг эргэлзээ үүсээд байна.

Харин Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн С.Бямбацогт дээрх дөрвөн гишүүнийг үлдээх үү, явуулах уу гэдгийг шийдэх эрхтэй хүн. Гэхдээ түүний хувь заяа ч мөн бүрхэг байгаа. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлдэгчийн нэг. Тэгээр ёс зүйн хувьд бусдын асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх түүнд байх ёсгүй юм.

зурхай

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 27. Буд гараг. Шувуун хошуут одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

МОНГОЛ УЛС 1КВТ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ХОЁР ХӨРШӨӨС 40-50 ХУВЬ ХЯМД

ОХУ болон Украин улсын хурцадмал байдал нь европ болон азийн зарим оронд эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг бий болгосоор байна.  Өнөөдрийн байдлаар Европын орнуудад хэрэглэгчийн 1 КВТ эрчим хүчний үнэ 34 цэнт бюу 1040 төгрөг байна. Харин манай улсад хэрэглэгчийн 1 КВТ эрчим хүчний үнэ 175 төгрөг байна.

Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны эрчим хүчний үнэ дэлхийн бусад улс оронтой харицуулахад маш хямд байгаа юм. Жишээлбэл Оросын холбооны улс болон Бүгд найрамдах Хятад ард улстай харицуулахад 40-50 хувь хямд байна. Харин Евродын холбооны улсуудаас 4-5 дахин хямд байгаа юм. Үүнээс авч үзвэл дэлхий дахинд үнийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч манай улсын хувьд үнэ тогтвортой байна.

Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнийг хараат бусаар тогтоодог. Үнийг хараат бусаар тогтоодог газар бол эрчим хүчний зохицуулах хороо юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тооцоогоор одоо байгаа хэрэглэгчийн үнийг хамгийн багадаа 28 хувиар нэмэгдүүлж байж цахилгаан дулааны эрчим хүчний үнэ өөрийн өртөгтөө хүрнэ.

Эрчим хүчний салбар зардлаа нөхөж чадахгүй өөрийн өртөгөөс нь доогуур үнээр борлуулалт хийж байгаа нь цаашид энэ салбар доголдох нэг том шалтгаан нь болж байна.  Дашрамд дурдахад хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт

2017 онд 6.2 тэрбум төгрөг

2018 онд 9.8 тэрбум төгрөг

2019 онд 13 тэрбум төгрөг

2020 онд 18.1 тэрбум төгрөг

2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

УОК-ЫН ШИЙДВЭРТ УЯАЧИД БУХИМДАЖ БАЙНА

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-ийг хүртэл хурдан морины уралдааныг хориглодог. Тэгвэл нийт уяачид тавдугаар сарын 1-ний өдрөөс морьдоо уралдуулахаар морьдынхоо уяа сойлгыг тааруулж бэлэн байдлаа хангаж байжээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө УОК-оос  тавдугаар сарын 15-ныг хүртэл хурдан морины уралдааныг хориглосон гэнэтийн  шийдвэр гарасанд уяачид гомдолтой байна.  21 аймгийн хэмжээнд Уяачид тавдугаар сарын нэгнээс хурдан морины 100 гаруй уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байжээ.

УОК-ын шийдвэрт Улсын хэмжээнд Шүлхий өвчний вакцинжуулалтыг хийх үүднээс хурдан мориын уралдааныг хоригложээ. Одоогоор 17 аймгийн 100 гаруй сумд шүлхий өвчин тархаад байгаа. уяачдын хувьд шүлхий өвчний  вакцинжуулалтыг хийх нь зөв. Гэхдээ шүлхий зөвхөн үхэр хонь ямаа буюу салаа туураатай малд тусдаг гэдгийг хэлж байна. Нэг ёсондоо цагийг нь тулгаж шийдвэр гаргасанд уяачид бухимдалтай байна. Хэрвээ ийм шийдвэр гаргах байсан бол хугацаа тулгалгүйгээр урьдчилаад мэдэгдэх байсан гэдгийг хэлж байна.

Хурдан морь уралдуулахад сунгаанаас эхлээд олон ажил төлөвлөж хийдэг учир УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой эдгээр ажил алдагдаж байгааг онцоллоо. Нэг уяач сард дунджаар 300 мянгаас нэг сая төгрөгийн зардлыг уяа сойлгонд зарцуулдаг. Хэрвээ хурдан морины сунгаа, давхил эхэлсэн үед сунгааг зогсоовол уяа сойлгоо удаан тогтоож чададгүй байна. Энэ утгаараа  цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ч уяа ч нар алдагдал хүлээгээд байна.

БНСУ-Д АЖИЛЛАХААР 297 ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл  2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09.00 цагаас албан ёсоор нээгдэж, цахимаар явагдаж байна. Өчигдөр өглөөний 11.00 цагийн байдлаар бүртгэл 10 гаруй хувьтай буюу 297 хүн бүртгүүлжээ. Олон хүн дахин дахин хандаж байгаагаас бүртгэлийн програм ачаалж байгааг харгалзан хүлээцтэй хандах, шалгаж байна гэсэн тохиолдолд хүлээцтэй хандахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс анхааруулж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛЛОО

Өнөөдөр УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягыг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн. Энэ дагуу  АТГ-д  дууддагдаж, ялагдагчаар татах болсон үндэслэлтэй танилцлаа. Тэрээр өөрийгөө гэм буруугүй, эрх баригч намын зохиолын дагуу энэ үйл ажиллагаа болж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ долоо хоногт Улсын ерөнхий прокуророос хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн нэрийг УИХ-д оруулж ирэх магадлалтай байна. Тэдгээр гишүүдэд УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн нэр багтаж байгаа. Тэрээр яллагдагчаар татах болсон үндэслэлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч хөгжлийн банкны асуудлаас болж дуудагдаж байгаа болов уу гэх таамаглал олон нийтийн дунд байна. Гэвч тэрээр “Намайг ерөнхий сайд байх үед хөгжлийн банкнаас хууль дүрмийн дагуу, хөгжлийн зээл гарсан” гэдгийг мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-д мэдүүлэг өгөөгүй. Яллагдагчаар татах үндэслэл бүхий 10 гаруй хуудас бичиг баримт ирсэн. Лхагва гарагт өмгөөлөгчийн хамт ирж бичиг баримттай бүрэн танилцана гэдгээ мэдэгдлээ. Өнөөгийн болж байгаа үйл явц нь сөрөг хүчнээс  эрх баригч намын шийдвэр, үйл ажиллагааг хүчтэй шүүмжлэж байгаа гишүүнийг дуугүй болгох гэсэн МАН-ын бодлого гэдэг байр суурьтай байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгын ашигыг 2 компанид бус  33%-ийг Орхон аймгийн иргэдэд олгох, 33%-ийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг болох ёстой гэсэн тогтоолын төслийн өргөн мэдүүлсэн. Энэ ч яллагдагчаар татахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм.

Тэрээр цаашид шалгалтын бүх үйл явцад өөрт байгаа баримтуудыг өгч, хууль хяналтын байгууллагад туслалцаа үзүүлнэ гэлээ. Бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгагдах асуудал нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас үл хамааран УИХ шийдвэрлэнэ. Энэхүү хэрэг цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД LRT БУЮУ ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэл хотын түгжрэлийг 50%-иар  буруулах төлөвлөгөөндөө 2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд  LRT хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ гэж тусгаад байсан. Энэ асуудал нь МАН-аас сонгогдсон улсын их хурлийн зарим гишүүдийг талцуулахад хүргээд байна. Тэгвэл энэ асуудлыг судлахаар МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Засгийн газрыг хуралдаанаар түгжрэлийг буруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнд LRT хөнгөн галт тэрэг багтаж байсан. Гэвч төсвийн байнгын хорооноос тус төслийг гацаагаад байгаа.  Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар LRT хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар. Хэрэгжүүлэхэд хялбар, шуурхай, богино, хугацаанд хийх төслүүдийн нэг гэдгийг онцлож байсан. Энэхүү төслийн нийт санхүүжилт 2,8 тэрбум америк доллар. 1 км нь 51 сая ам.доллароор баригдахаар төсөвлөгдөж байсан. Харин төсвийн байнгын хорооноос энэхүү төсөл Монгол улсын өрийн босгыг зөрчихөд хүргэж байна гэж мэдээллээд байгаа юм.    

Харин улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатар замын түгжрэлийг 50% буруулах ажлыг гацааж байна гэж үзэн шүүмжлэлтэй хандаж байна. МАН-ын бүлгээс төслийг дахин ярилцах шаардлатай гэж үзэж байна. Энэ асуудлыг төсвийн тодотголын хүрээнд харж, яаран шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байгаа юм. Хэрвээ LRT төслийг хэрэгжүүлэхгүй бол нийслэл хотоос сонгогдсон гишүүд УИХ-ийн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 Ийнхүү LRT хөнгөн галт хэргийг барих төсөл хэрэгжих эсэх асуудал өдөөгөөр тодорхойгүй байна. Эрх баригч намын гишүүд энэ төслийн хэрэгжүүлэх сонирхолтлй байгаагаа илэрхийлсэн. LRT хөнгөн галт тэрэг хэрэгжихээр болвол Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил эхлэнэ.. Одоогоор энэ хооронд нийтийн тээврээр 120 минут явж байгаа бол үүнийг 40 минут болгож, 3 дахин хугацаа хэмнэх тооцоо гарчээ. Энэ хооронд нийт 15 буудал байна. Уг ажлыг 2022 оны тавдугаар сарын дундуур эхэлж, 2024.05.31-ний нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр тооцжээ. 

 Үе үеийн хотын дарга нь тодорхой шийдвэрүүдийг гаргаж түгжрэлийг буруулах талаар ярьдаг ч төдийлөн ажил хэрэг болсон шийдвэр байдаггүй. Иргэд ч Улаанбаатар хотод LRT хөнгөн галт тэрэг явна гэдэгт итгэлгүй байна.

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ

Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож буй билээ. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

Иргэдийн хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянга хүртэл төгрөг авдаг гэх судалгаа гарсан байна. Татварын ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны I улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авчээ. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна.

НӨАТ-ын буцаан олголтоос авто тээврийн хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр зэргийг төлөх боломжтой болсон билээ.