​Жагсаалт: Хувьчлах, нэгтгэх, татан буулгах төрийн өмчит компаниудын нэрс

Засгийн газар 2022 оны төсвийн тодотголын төслийг дагалдуулж Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд худалдах үндсэн чиглэлийг УИХ-д оруулж ирлээ. Үндсэндээ Засгийн газар өмч хувьчлалыг гурван чиглэлд буюу төрийн эзэмшлийн тодорхой хувийг олон нийтэд арилжаалах, ижил чиг үүрэгтэй төрийн өмчийн компаниудыг нэгтгэх, татан буулгах гэсэн чиглэлийг барьжээ. 

НЭГ. Дараах компаниудын 34 хүртэлх хувийг хувьчилна

Дор нэр дурдсан 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчилж, төрийн эзэмшил 66 хувиас хэтрэхгүй байна. Олон нийтэд хувьцааг арилжихдаа нэг иргэн, хуулийн этгээд хамгийн ихдээ таван хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж иржээ. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангахад чухал нөлөөтэй гэж үзсэн байна. 

  1. Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​;

  2. “Монголын цахилгаан холбоо” ХК​;
  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;​
  4. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​;
  5. “Үндэсний давхар даатгал” ХК​;
  6. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК​;
  7. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​;
  8. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
  9. “Дархан дулааны сүлжээ” ТӨХК​;
  10. “Диспетчерийн үндэсний төв“ ХХК​;
  11. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК​;
  12. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​;
  13. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК;
  14. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
  15. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК​;
  16. “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК​;
  17. “Баянчандмань АЗЗА” ТӨХК​;
  18. “Налайх АЗЗА” ТӨХК​;
  19. “Архангай-АЗЗА” ТӨХК;​
  20. “Багануур-АЗЗА” ТӨХК;​
  21. “Булган-АЗЗА” ТӨХК;​
  22. “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК; ​
  23. “Дархан-АЗЗА” ТӨХК​;
  24. “Дорноговь-АЗЗА” ТӨХК;  ​
  25. “Завхан-АЗЗА” ТӨХК​;
  26. “Орхон-АЗЗА” ТӨХК​;
  27. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​;
  28. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;​
  29. “Талын зам” ТӨХК;
  30. “Төв-АЗЗА” ТӨХК​;
  31. “Увс-АЗЗА” ТӨХК; ​
  32. “Харгуй” ТӨХК​;
  33. “Хархорин-АЗЗА” ТӨХК;  ​
  34. “Ховд-АЗЗА” ТӨХК​;
  35. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК​;
  36. “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

Төрийн банкны 20 хүртэлх хувийг олон нийтэд арилжаална

Дээрх компаниуд дээр Төрийн банк нэмэгдэнэ. Банкны тухай хуульд заасны дагуу Төрийн банк 2022 оны долдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд хувьцаагаа санал олгож, нээлттэй хувьцаат компани болох учиртай. Тэгвэл Засгийн газраас Төрийн банкны олон нийтэд арилжаалах хувь эзэмшлийг тогтоожээ. Ингэхдээ Төрийн банкны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй, 20 хүртэлх хувийг олон нийтэ үе шаттай арилжаалахаар оруулж ирсэн байна.

ХОЁР: Дараах төрийн өмчийн компани, үйлдвэрийн газрыг нэгтгэнэ

Чиг үүрэг нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд ТӨБЗГ-ын дарга, холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

1. “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах

2. “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах

3. “Геологийн судалгааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Геологийн төв лаборатори” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах,

4. Шинжлэх ухааны академийн харьяа Геологийн хүрээлэнг Үндэсний геологийн албатай нэгтгэх

5.“Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Цагаан шонхор” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, болон төрийн байгууллагуудын харьяанд байдаг бүх төрлийн хувцасны үйлдвэрийн үйл ажиллагааг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани

6. “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Усны газартай нэгтгэх

ГУРАВ: Дараах компаниудыг татан буулгана,  эсвэл бүтцийг нь өөрчилнө

Дараах  ТӨҮГ, төрийн өмчит газруудыг татан буулгах, эсвэл бүтцийн өөрчлөлт хийхийг даалгажээ.

“Радиотелевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар,

– “Хөдөө аж ахуйн бирж” ХХК,

-“Автоимпекс” ТӨХК,

-“Гермон газ” ХХК,

– “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ,

-“Спортын бэлтгэлийн төв” ТӨҮГ,

-“Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ,

-“Техник спортын төв” ТӨҮГ

Хачигт халдвараас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөрсдөг. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт түлхүү идэвхэждэг.

Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм. Хачиг нь  хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Тиймээс хачигт халдварын идэвхжилтийн үе эхэлсэн тул иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас сэрэмжлүүлж байна.

Шүүх: ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорилоо

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцээд, түүнд 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргалаа. Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм. Харин прокурор түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих саналыг өчигдөр шүүхэд хүргүүлсэн аж. 

Д.Эрдэнэбилэг нь өнгөрсөн мягмар гаригт “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орж, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт зэрэг том төслүүдэд хэрхэн оролцсон, нийгэмд үүсээд буй асуудал, бизнесийнхээ талаар анх удаа телевизийн ярилцлагад ам нээсэн юм.

Тэрээр “Би улс орондоо аж үйлдвэр хөгжлүүлэхийн төлөө том төслүүдэд оролцож, зээл авч хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр үүсээд байгаа гэнэтийн хүндрэлийг тухайн үед тооцох ямар ч боломжгүй байсан”  гэдгийг тодотгож байсан. Тэрээр цаашид ярих, хийх зүйл их байгаа гэдгээ ч илэрхийлж байсан юм. 

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл дуусахад ДӨРӨВ хоног үлдлээ

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусна. 

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй юм. Иймд ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа бол дурдсан хугацаанд eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлээрэй.

Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих юм.

Мөн ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.

Л.Оюун-Эрдэнэ: Төсвөөс санхүүжүүлэх 33 арга хэмжээг хасаж, төрийн байгууллагын 1,500 гаруй орон тоог цомхотгоно

Төсвийн тодотголд тусгасан хэмнэлтүүд: 

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно.
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хуулиар хориглоно.
  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын авто машин унахыг хориглоно.
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагыг цахим технологиор сайжруулах  хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ухаалаг системд оруулснаар өнөөдөр төсөвт байгууллагуудын ашиглаж буй 9,000 гаруй машиныг багадаа 60 хувь бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох реформын эхлэл болно.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд орон тоо нэмэх шийдвэрийг бие даах гаргахыг хориглоно.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах, хоорондоо бэлэг солилцох, төсвийн хөрөнгөөр дайллага зохион байгуулах, урлаг спортын үйл ажиллагаа ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтод бизнес ангиллаар зорчих, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
  • Мөн конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан.
  • Цаашид угтах, үдэх хаалга, орон нутгийн шинжтэй үрэлгэн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
  • Үүний дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар буурч, 1,500 гаруй орон тоо хасагдана.

“НДШ-ээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголд тусгасан үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг танилцуулав. Үүнд: 

  • Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд зарцуулна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн хэлбэрийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажил хангах, дөрвөн улирлын зоорь, хүлэмж барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн татаасыг улсын төсвөөс шийдэх,
  • Импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх зорилгоор гаалийн татвараас чөлөөлөх,
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаар тусгажээ. 

НИЙТ 94 ТӨСЛИЙГ ЗОГСООЖ, 103.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт тодотгол оруулахаар болсон.

Ямар хөрөнгө оруулалтуудыг хасахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл

Энэ төрлийн нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

  • Контор-6
  • Наадмын талбай-3
  • Соёлын төв -7
  • Спорт заал, цогцолбор-3
  • Усан бассейн-2
  • Конторын тоног төхөөрөмж-18
  • Конторын их засвар-12
  • Айргийн өргөө-1
  • Орон нутгийн тохижилт-6
  • Нийтийн эзэмшлийн зам талбай-3
  • бусад төсөл-33

Төсвийн тодотголын дээрх задаргааг  /2022.04.18/-д  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржингээ хэлэлцэж дээрх жагсаалтыг гаргажээ.

Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөр

НЗДТГ-аас “Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг билээ.

Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

Сэрэмжлүүлэг: Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өглөө. Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Мөн төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд мөстөлт, хальтаргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 19-ний 20 цагаас 04 сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө нийт нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говь, талын нутгаар 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

“Залуу гэр бүлийн байрны урьдчилгааг нийгмийн даатгалын сангаас нэг удаа төлдөг байя”

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр (2022.04.18) зохион байгуулсан.

Монголын залуучуудын холбооноос нийгмийн даатгалын зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Гэвч энэ ажлаа хангалтгүй гүйцэтгэж байна.

Мөн залуусын төлөөлөл тус зөвлөлд байхгүй учраас нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна. Тиймээс залуус нийгмийн даатгал төлөх ч сонирхолгүй болсон. Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд залуусыг оролцуулан зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна” гэв.

Эдийн засагч Г.Хонгор “Залуу гэр бүлүүд байр, орон сууц худалдан авахдаа Нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэдэг байх санал дэвшүүлж байна. Мөн сурч, боловсрохдоо төлсөн мөнгөнөөсөө авч ашигладаг болох хэрэгтэй. Боломж нь байгаа, гагцхүү эрхзүйн орчин нь алга. Бидний дэвшүүлж буй энэ саналыг залуусаар хэлэлцүүлж, дэмжвэл албан ёсоор УИХ-д танилцуулна” гэлээ.