ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,4 САЯ ТӨГРӨГ Ч ИРГЭДИЙН 51,8% 1 САЯ₮-ӨӨС ДООШ ЦАЛИНТАЙ

УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,6 САЯ ТӨГРӨГ 

Улсын хэмжээнд нэг ажилтан ноогдох сарын дундаж цалин 1,4 сая төгрөг. . Энэ нь өмнө жилээс 110 мянган төгрөг, өмнөх улирлынхаас 103 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. ААН байгууллагуудын ажилтнуудын 2021 оны дундаж цалинг 2015 оныхтой харьцуулбал 65,6 хувиар өссөн гэдэг тооцоолол гарчээ. /график 2015 лны дундаж цалин 844 мянга, 2021 оны 4-р улирлын дундаж цалин 1,4 сая/Гэвч худалдан авах чадвар жилээс жилд буурсаар байна.

Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 719 мянган иргэн байна. Эдгээр хүмүүс дараах цалинг авч байна

420,000 хүртэл-12,5%

420,001-700,000-22,9%

700,001-900,000-16,4

1,100,000-1,300,000-10,7

1,300,001-1,500,000-7,9%

1,500,001-2,000,000-5,4%

2,000,000-2,500,000-3%

2,500,000-3,000,000-1,9%

3,500,001-ээс дээш 4,6% нь цалин авч байна.

Үүнээс харвал нийгмийн даатгал төлж, тогтмол ажилтай байгаа иргэдийн 51,8 хувь нь 1 саяас доош төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлж байна.

Цалингийн дунджийг 2021 оны 12-р сарын 6-ны өдөр батлагдсан журмаар бодож байгаа. Ингэхдээ нийт ажилтнуудын нэрлэсэн цалин буюу нийгмийн даатгал болон бусад татвар хасагдахаас өмнөх цалинг нийт ажилтны тоонд хувааж тооцож байгаа юм. Тиймээс нэрлэсэн цалингаар бус гар дээр авч байгаа цалингаар дундаж цалинг тооцоолдог болох хэрэгтэй. Мөн жил бүр ажил олгогч 1%, ажилтан 1%-иар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж төлж байгаа, мөн жил бүр нийгмийн даатгал төлөх иргэдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа нь орлого өссөн мэт харагдах шалтгаан болж байна. Гэвч бодит байдал дээр цалин хөлс нэмэгдээгүй ч өргөн хэрэглээний барааны үнэ буюу ИНФЛЯЦ 14% байгаа. Энэ нь худалдан авах чадвар ч 14%-иар буурсан гэсэн үг юм.

Үндэсний статистикийн хороо цалин хөлс ч өссөн нөгөө талд инфляц ч өссөн гэж мэдэгдэж байгаа. Хэрвээ адил түвшинд өссөн бол худалдан авах чадвар өнөөгийх шиг муудахгүй байх байсан. Тиймээс дундаж цалинг нарийн тодорхой, бодитоор гаргаж, төөрөгдөлд оруулах мэдээлэл гаргахгүй байх шаардлагатай байна.

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ 4-Р САРЫН 2-НД ЯВАГДАНА

Монгол хэл, бичгийн элсэлтийн ерөнхий шалгалт 2022 оны 4-р сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Шалгуулагчид eec.mn сайтын “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болно.

ТАНИЛЦ:ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ГАРСАН ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 30-нд буюу өнөөдөр боллоо.  Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явц, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудлыг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх саналтай байгаа юм байна.

Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой ажээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Манай улсын нийт автомашины 20 хувь нь цахилгаан болоход цэнэглэх боломжтой

Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.

Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.

“Нийт автомашины 20 хувийг цахилгаан автомашин болгоход манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.

Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.



Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ.

Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

 

БНХАУ-ААС 90 ГАРУЙ ХАЙРЦАГ МУУДСАН ТАХИАНЫ МАХЫГ ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас БНХАУ-аас их хэмжээний “Муудсан” тахианы мах оруулж ирсэн зөрчилийг илрүүлсэн байна.

Төлөвлөгөөт бус шалгалтаар Улаанбаатар хотод муудсан тахианы мах карго тээврээр орж ирснийг илрүүлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр  гурван тонн орчим тахианы мах хилээр орж ирсэн гэж тооцоолсон байна.

 МХЕГ “Энэхүү ачаа өчигдөр шөнө Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн орж ирснийг илрүүлээд шалгаж байна.
  Зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирсэн тул хөлдсөн бүтээгдэхүүн хайлж, гэссэн байсан. Бид дээж авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.  Шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Холбогдох эздийг нь дуудсан. Хяналт шалгалт үргэлжилж байна. гэлээ.

ОХУ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ХИЛЭЭР ЭЛСЭН ЧИХЭР ҮР ТАРИА ГАРГАХЫГ ХОРИГЛОЛОО

ОХУ-ын Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг нээхээр болсон.

Энэ шийдвэртэй уялдаад Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Тус шинэ журмаар бол АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монгол Улсын хил гаалиар нэвтрэх дотоодын болон гадаадын бүх иргэдийг элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглоно гэжээ. Зөвхөн Монгол Улсын иргэдэд төдийгүй Евразийн Эдийн Засгийн Холбооны орнууд ч эскпортлохыг хориглосон байна. Хэрвээ хоригт багтсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хувийн зорилгоор бага хэмжээгээр авч гарахыг оролдвол хураан авч, зохих торгууль ногдуулахаар заажээ. Үр тариа гэдэгт тариа улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа юм. Хоригийг 6-р сарын 30 хүртэл, харин элсэн чихэр, чихрийн нишингийн хоригийг 8-р сарын 31 хүртэл тогтоохоор болсон гэдгийг Буриад улсын Гаалийн албаны 1-р орлогч дарга Иван Бурлака тайлбарлажээ.

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫГ “ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН” МЭДЭГДЭЛ ГАРГАХЫГ ШААРДСАН УУ

ОХУ-ын эхлүүлсэн дайны эсрэг нэгдэхийг  Европын холбоо Монгол улсад суугаа төлөөлөгчийн газраараа дамжуулан ил болон далд хэлбэрээр  засгийн газарт  шахалт үзүүлж байгаа  гэх мэдээлэл байна. Учир нь Монгол улс  “Дайныг эсэргүйцэж байна эсвэл эсэргүйцэхгүй” гэсэн ямар ч мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Хэрвээ Европын холбоонд “үгүй”  гэж хэлбэл тэр зүгээс ирдэг  бүх санхүүжилт зогсоно. Харин ОХУ-ын эсрэг мэдэгдэл гаргачихвал шатахууны болон эрчим хүчний хувьд  хүндрэл үүснэ гэсэг үг юм. Тодруулбал жижиг орны зовлонг энэ өдрүүдэд мэдэрч , төр шийдвэрээ гаргаж чадахгүй гацаанд ороод байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЗОГСОНО

Тэгвэл бид Европыг холбоонд “татгалзсан” хариу хэлвэл ямар эрсдэлүүд хүлээж байна вэ? Өнөөдрийн байдлаар Монгол улсын гадаад өр 33,2 тэрбум америк доллар. Энэхүү өрийн 30% нь Евролын холбоотой хамраалалтай байдаг байна. Мөн Европын холбоотой хамаарал бүхий олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтууд их байдаг.  Тэдгээрийг оруулбал манай улсын гадаад өрийн 50% Европын холбооны улсуудтай хаамаралтай. нь Дээр дурьдсан 33,2 тэрбум америк долларын өрийн 8,4 тэрбум долларыг Нидердланд улсаас  авсан байна.

Хамгийн их зээл авсан гэх Нидерланд улс нь Монголын арилжааны банкуудтай нягт холбоотой ажилладаг. Монгол улсын арилжааны банкууд Нидерланд улсаас зээл авч тухайн мөнгөө монгол улсад эргэлдүүлэх  замаар зээдээ  эргүүлэн төлдөг. Тиймээс бид “Дайныг эсэргүйцэж байна” гэж мэдэгдвэл банкны хүү нэмэгдэх, иргэд зээл авахад төвөгтэй болох, эргээд бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх өндөр эрсдэлтэй юм.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЗОГСОНО

Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 10-15%-ийг европын холбоо эзэлдэг. Энэ худалдаа одоогийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Гэвч дайны нөхцөл байдлаас үүдэн ОХУ-аар дамжиж ирдэг европын бараа тойруу замаар ирж, өртөг нь нэмэгдсэн байдалтай байна. Одоогийн байдлаар Европын холбооноос үзүүлсэн эдийн засгийн шахалт байхгүй ч аль хэдийн европ талаас ирдэг барааны үнэ өссөн байдалтай байна. Тиймээс бид зээл тусламж, импортыг хэвийн байлгахын тулд “Дайныг эсэргүйцэж байна” гэж мэдэх ёстой. Гэвч нөгөө талд ОХУ-тай хийх худалдаа, 2 улсын харилцааг хэвийн хадгалах шаардлагатай байна.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ IV САРЫН 1-НД ЭХЭЛНЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 195 ОРНООС 50 ОРОНД ӨРТЭЙ БАЙНА

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2021 онд 33.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 сая ам.доллар, Төв банкны өр 342.1 сая ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын зээл 19.9 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Үндсэндээ монгол улс дэлхийн 195 орноос 50 оронд өртэй байна гэсэн үг юм 

 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

АН-ЫН ДАРГАД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ НАР ӨРСӨЛДӨНӨ

      Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр товлогдож, шинэ даргаа сонгохоо зарлаад байна.  Харин жил орчмын өмнө АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан О.Цогтгэрэл  тус сунгаанаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ удаагийн сунгаанд бүртгүүлжээ.

О.Цогтгэрэл, С.Эрдэнэ даргатай АН -ынхан өөр хоорондоо намын даргын сонгууль явуулахаа илэрхийлж нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-ын сонгуулийн хороо өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж тус намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэнээр, улс төрчдийн нэр ил боллоо. Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш дараагийн улс төрийн нүүдэл нь АН-ын даргын сунгаагаар эхэлж, улс төрийн эргэн эрэлт хийлээ гэж улс төр судлаачид харж байна.

ХӨСҮТ: ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛООГҮЙ ХҮҮХДҮҮД МЕНИНГИТИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ

      Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Менингококк халдварын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр  халдвар  амын дунд тархаагүй ч халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байхыг зөвлөж байна. Хүүхэддээ вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эмнэлгийн байгууллагуудад ихээр хандах болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ойрын хавьтал болоогүй хүүхдүүд менингитийн вакцин хийлгэх шаардлага гэж мэдээллээ.

Менингококкын халдвараас сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэм барьж, давсны уусмал, содын уусмал, царван, сармисны хандаар хоолойгоо тогтмол зайлахыг зөвлөж байна. 1 төрлийн уусмалаар 10 хоног зайлсны дараа өөр төрлийн уусмал хэрэглэх шаардлагатай. Учир нь хүний биед дасал болж үр дүн нь буурдаг байна.

Менингококкын халдвараар 5 хүртэлх насны хүүхэд өвчлөх өндөр эрсдэлтэй. Өвчлөсөн тохиолдолд хурдан хугацаанд хүндэрдэг, нас барах эрсдэл өндөр өвчин юм. Тиймээс эцэг эхчүүд тээгч болж хүүхдэдээ халдвар дамжуулахаас сэргийлэх шаардлагатай.