СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ

Манай улс коронавирусийн вакцинд иргэдээ хамруулаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхгүй байхыг уриалж байсан. Вакцин хийлгэсэн бол 2 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг ч анхааруулж байсан. Харин үүний дараа жирэмсэн эмэгтэйчүүдийг  сайн дурын вакцинд хамруулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд вакцины сөрөг нөлөөлөл, ургийн гажиг үүсгэдэг үү гэх асуулт  үүсэж , жирэмсэн эмэгтэйчүүд айдаст автах, жирэмсэн болохоор төлөвлөж байсан эмэгтэйчүүд хойшлуулах, зарим эмэгтэйчүүд үр хөндүүлэх зэргээр олон асуудал вакциныг тойрсон. Тэгвэл Олон улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан 300 мянган жирэмсэн эхийг хамруулсан судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар вакцинаас шалгаалан эх болон урагт хүндрэл, зулбалт, дутуу төрөлтийн гаж нөлөө илэрсэн үр дүн гараагүй  байна.

Вакцин бүхэн өвчин үүсгэгчтэй тодорхой хэмжээгээр холбогддог байна. Өөрөөр хэлвбэл шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцинд  тухайн өвчин үүсгэгчийн тодорхой нэг мэдээллийн маш жижиг хэсгийг авч өөрчилдаг. Үүнийг өвчин үүсгэх чадваргүй, шинж тэмдэггүй болгоод хүний биед тарьдаг. Тиймээс энэ нь өвчин үүсгэх ямар ч боломжгүй гэж тайлбарлалаа

Монгол улс коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг тариулаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2сая 272.551 , 2-р тунд 2.174.793 хүн, дархлаа сэргээх 1 тун д 1сая 33мянга, дархлаа сэргээх 2тун вакцинд 115.765 хүн хамрагдаад байна. Вакцин тариулсанаар өвчний хүндрэл, нас барах эрсдлийг бууруулах эерэг үр дүнд хүрсэн гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа.

АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслийг боловсруулж , УИХ-д өргөн барьж хэлэлцэхээр болсон. Энэ нь өмнө ч авч байсан арга хэмжээ юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болж  Шинэчлэлийн гэх тодотголтой  Н.Алтанхуягийн засгийн газар бүрдэж байсан. Улмаар 2012 оны 10-р сард “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, Монголбанк гардан гүйцэтгэж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгч болон импортлогч компаниудад төрөөс татаас өгөх замаар үнэ буурсан.Тиймээс их зардал гаргаж үнийг буруулсан байдаг. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан арга замуудаас дурьдвал бага хүүтэй зээл олгосон, нийтдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  7,3 их наяд төгрөгийг хэвлэсэн нь төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гээд олон асуудал бий. Үндсэндээ үе үеийн засгийн газруудын хамгийн алдаатай шийдвэрийн тоонд багтсан үйл явдал юм.  Энэ үйл ажиллагааг тухайн үед МАН хамгийн ихээр эсэргүйцэж байсан ч өнөөдөр “Үнэ тогтворжуулах” хууль батлах хувилбарыг сонгоод байна.

Зах зээлийн эдийн засагтай манайх шиг улсад үнийг  тогтоох хууль  батласнаас  “Үнэ шууд буурна” гэж иргэд ойлгож болохгүй. Үнийг тогтворжуулахын тулд бараа бүтээгдэхүүний тааз үнэ буюу дээд үнийг тогтоох. Ингэхдээ тухайн үйлдвэрлэгч болон  импортлогч зардлаа ямар түвшинд байлгаснаар ашиг орлогоо хэвийн олж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхийг тооцох, мөн иргэдийн цалингийн доод хэмжээ ямар байснаар хэрэглээгээ хангаж чадахыг тооцох зэрэг олон тооцоолол хийсний дараа “Хууль батлана” гэж мэдэгдэх ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм.

Ардчилсан намын Засгийн газрын хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрийг шүүмжлэгч байр суурьтай байсан МАН дахин хэрэгжүүлж, хуульчлахаар болоод байна. Өмнөх  хөтөлбөрийн хэрэгжилт төсөөлж байсан үр дүнд хүрээгүй . Тиймээс энэ удаагийн хууль ч мөн хэт өөдрөгөөр төсөөлж, АН-ын алдааг МАН давтах вий гэсэн айдас их байна. 

зурхай

ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, АМ МАЛ АРИВЖИНА

Өнөөдөр аргын тооллын 4-р сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын адаг хөх суу сарын 5. Буд гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, шаргачин үхэр өдөр.

Тухайн өдөр тахиа жилтний аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтний сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрлэх, гэрээ хэлцэн байгуулах, найх хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зйүл амах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.

ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ 4-Р САРЫН ХУВААРЬ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох дөрөвдүгээр сарын хуваарийг хүргэж байна. 

Хуваарийн дагуу эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгох юм байна.

зурхай

ЗУРХАЙ: ШАР ХУЛГАНА ӨДӨР, ХАНШ НЭЭХ УЛИРАЛ 3 ЦАГ 27 МИНУТАД ЭХЭЛНЭ

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6:23 цагт мандан, 19:27 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Ханш нээх улирал 3 цаг 27 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

14-19 НАСНЫХАН ХУУРАМЧ ЭМЧИЙН БИЧИГ ХИЙЖ МАНСУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭМ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

“Өсвөр насныхан эмийг зориулалтын бусаар хэрэглэснээс гар, хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал эмийн санд зарагдах өвчин намдаах үйлчилгээтэй эмийг худалдан авч, хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэх болсон байна.

Жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаа тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэх  болсон байна. Тодруулбал 14-19 насны хүүхдүүд эмийн сан бүрд зарагддаг тайвшруулах болон өвчин намдаах зориулалттай нэр бүхий эмийг худалдан авч, 5-с дээш олон ширхгээр хэрэглэж мансуурах болжээ. Энэ нь цаашлаад амь насаа алдах, сэтгэцийн өвчтэй болох, биеэ хянах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэх гэх мэт олон эрсдэлийн эхлэл болдог байна.

Тухайн нэр бүхий өвчин намдаах, тайвшруулах зориулалттай эм  найрлагадаа тодорхой хэмжээний мансуурлах бодис агуулсан байдаг байна. Тиймээс их хэмжээгээр хэрэглэвэл биеэ хянах чадваргүй болох, сэтгэцэд өөрчлөлт ордог байна. Эмийн санчдын хэлж байгаагаар 10 жилийн хүүхдүүд тухайн эмийг их хайж орж ирдэг, ээж аав явуулсан гэж худлаа хэлдэг, зарим тохиолдолд хуурамч эмчийн бичиг авчирч авах гэж оролддог гэдгийг хэллээ. Дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэ төрлийн эмийг долоо хоногт багадаа хоёроос гурван хүүхэд асууж орж ирдэг тухай хэлж байлаа. 

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгаа болон мансуурах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйлс хэрэглэж байгаа эсэхийг хянах, сэтгэхүй, биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь эм тариа байгаа эсэх, гар болон биеийн аль нэг хэсэг тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар ажиглаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН ЧАНГАЛАХЫГ ХҮСЭВ

УИХ-ын дарга Занданшатар  “Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш, төсөв мөнгө хязгааргүй. Тиймээс нийт ард иргэдийг хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь иргэдийн бухимдалыг  үүсгээд байна. Учир нь  өрх бүр цар тахлын хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсаар өдийг хүрэв. Улаанбаатар хотын гэр хорооллын дэлгүүрүүд  мах  грамллаж,  хүнсний ногоогоо ширхэглэж, талхаа таллаж худалдан авч байгаа энэ үед дахин хэмнэх ярих нь тохиромжгүй гэж иргэд үзэж байна.

Өмнөх болон одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  алдаатай  бодлогын үр дүнгийн нөлөөгөөр өнөөдөр  иргэд ядуу, буурай амьдарч байна гэж эдийн засагчид харж байна. Учир нь 2020 болон 2021 оны УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаар шатахуун , тог цахилгаан, усны үнийг хүчээр барьж байсан нь инфляцийн хөөрөгдөл, үнийн өсөлтийг тулгаж, төгрөгийн ханшийг унагасан. Гэтэл төр өөрсдийн буруутай бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа горыг ард түмэнд үүрүүлж, дахин хэмнэлтийн горимд шилжихийг үүрэгдэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс иргэд аль хэдийн хэмнэлтийн горимд шилжчихсэн, харин одоо төр өөрөө хэмнэлтэл шилжих ёстойг санууллаа.

 

ЭМЧ МОНГОЛ УЛСАД 300$, БНХАУ-Д 10,000$-ЫН ЦАЛИНТАЙ БАЙНА

 Тогтмол ажил хөдөлмөр эрхлэж байгаа иргэдийн 51% нь 1 саяаас бага төгрөгний цалин хөлс авдаг. Үндсэндээ НДШ төлж байгаа иргэдийн 50% нь сард ердөө 140-333$-оор хөдөлмөрөө үнэлүүлж байна. Өнөөдөр 1 америк доллар MОНГОЛ БАНКНЫ ханшаар 3000 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь монгол төгрөгний үнэ цэнэ ямар байгааг харуулж байна. Монголчууд ямар хэмжээний цалин авч байна вэ? Тогтмол ажил хийж байгаа иргэдийн 50 гаруй хувь нь сард ердөө 140-333$, харин үлдсэн 49 хувь нь 366-1,166$-оор цалинжиж байна. Энэ нь ОХУ-аас 2 дахин бага, БНХАУ-аас 4 дахин бага, АНУ болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудаас 10-15 дахин бага байгаа гэсэн үг юм.

Цалин бага байгаа нь хувь хүний хөгжилд бүх талаараа сөрөг нөлөөтэй. Цалин бага бага хүн чанартай боловсрол эзэмшиж чадахгүй, эрүүл мэнддээ анхаарч чадахгүй. Үүнээс үүдэн цаашдын амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө. Энэ бол нэг хүний биш нийгмийн бодит асуудал болоод байна

Долларын ханш өссөхийн хэрээр Монгол төгрөгний ханш улам унасаар байна. Энэ хэрээр монголчуудын авч байгаа цалингийн худалдан авах чадвар багасаж байна гэсэн үг юм. Үйлдвэрлэгч биш, дотооддоо баялаг бүтээдэггүй буюу манай шиг импорлогч орнуудын мөнгө хямд байна. Үүнийгээ дагаад худалдан авах чадвар сул байна.

Бүх хүнд ажлын 8 цаг, ажил мэргэжлийн ижил үүрэг байв ч ямар улс оронд амьдарч байгаагаас шалтгаалан эрс тэс цалин авч байна. Монгол улсад эмч 1 сард 300$ цалинжиж байна. Харин БНХАУ-д 10,000$ байна. Цагдаа монгол улсад 250$, БНСУ-д 2785$, Багш монголд 300$, БНСУ-д 3500$ цалинжиж байх жишээтэй. Үндсэндээ Монголчуудын жилийн турш ажиллаж олсон 4000$ зарим улсын нэг иргэний 1 сарын цалинтай тэнцэж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

“Аялал жуулчлалын үндэсний чуулган” 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн хоёр жил дотоодын аялал жуулчлал зогсонги байдалд орсон. Өнөөдрийн чуулганаар Covid-19-ийн дараах аялал жуулчлалыг хэрхэн сэргээхтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр /2202.04.04/“Аялал жуулчлалын үндэсний чуулган” болж байна. Тус чуулган Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд салбар яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэж онцолсон юм.

Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг чуулган аялал жуулчлалын хамтын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд голчлон анхаарах аж.

ГОЛ, НУУРЫН МӨС НЭМГЭРСЭН ТУЛ МӨСӨӨР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч,  хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна.

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийлэх шаардлагатай байна.

Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй тул  сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.