Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга 1 тэрбум төгрөгийг “өөрийн хамаарал бүхий иргэдэд олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 625 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог хэргийг шүүхэд шилжүүлэх, зургаан хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 609 хэрэг шалгагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн эзэмшигч У-аас хахууль авсан гэх;
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх;
  • Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;
  • “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга Г нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” төслийн төсвийг 51,325.2 мянган төгрөгөөр баталсан бөгөөд тендерт нэр бүхий компани ганцаар оролцож шаардлагатай бичиг баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад “хамгийн сайн тендер”-ээр шалгарсан гэх, Ц-д холбогдох хэрэг;
  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх хэрэг багтаж байна.

ЭХ СУРВАЛЖ:АТГ

МОНГОЛ УЛСАД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ ЗЭРЭГ 37 ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ БАЙНА

Монгол улсад их дээд сургууль төгсөгчдын 70 хувь нь нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшин төгсдөг. Энэхүү 70%-ийн 50%-ийг банк санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлүүд эзлэж байна. 240 мянган гаруй оюутнуудаас судалгаа авахад 60% нь “Энэ мэргэжлээр сурах сонирхол байгаагүй” гэж хариулжээ. Сургууль төгсөж байгаа оюутнуудын ердөө 20 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжил байгаа юм.

ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3% БОЛГОНО

Орон нутагт 75%-иас дээш хувийн гүйцэтгэлтэй, энэ олонд багтаж ашиглалтанд орох боломжтой 7495 орон сууц байгаагын 5600-г нь ипотекийн зээлээр олгох боломжтой юм байна. Ингэхдээ ипотекийн зээлийн 6%-ийг хүүг 3 хувь болгон буруулах. Урьдчилгаа 30%-ийн 60%-ийг батлан даалтын сангаас батлан даах юм байна. Мөн ажлын байранд ч хөнгөлөлтүүд хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал

  • Хөдөө орон нутагтажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэнд 50 сая, ААН-үүдэд 200 сая төгрөгийн 1%-ийн хүүтэй зээл олгоно. Зээлийн хугацаа 5 жил гэж тусгасан байна. Ипотекийн зээл, болон хөнгөлөлттэй зээлүүдэд 2022 онд багтаан хэрэгжүүлэх юм байна.
  • Харин 2023 оноос Дулаан цахилгааны төслүүд борлуулалт хийэ эхэлснээс хойш 3 жил 90%, дараагийн 3 жил 50% тус тус орлогын татвараас хөнгөлөх юм байна
  • Нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ноогдох орлогоос нь хасна
  • Орон нутагт барьж байгулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа 25 жтл байгааг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа нөхөх боломжтой
  • Ажлын байр бий олгосон тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ноогдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.Хэрвээ хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж, амьдрах хүсэлтэй байгаа бол дээрх хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой.
зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай (2022.5.23-2022.5.29)

ХОНЬ

Шинэ долоо хоногоо угтах эдгээр өдрүүдэд таны сэтгэл санаа өөдрөг байна. Хэцүү бэрх асуудлуудыг шийдвэрлэж чадна. Бусдад сайхан сэтгэлээр тусалж, урмын үгээ харамлах хэрэггүй. Ажилдаа шаргуу зүтгэхдээ таныг үргэлж дэмжин тусалдаг гэр бүлээ орхигдуулах магадлалтай. Хайртдаа романтик гэнэтийн бэлэг бариарай. Сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагдаж болно. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна.

ҮХЭР

Энэ долоо хоног таны хувьд бүхэлдээ романтик үйл явдлаар дүүрэн байх болно. Таны сэтгэл дотор халуун хайр шатах болно. Таны эрч хүчтэй бүтээмжтэй өдөр энэ сарын сүүлийн Мягмар гариг байх болно. Энэ өдөр бизнесийн болон ажил хэргийн ажлаа амжуулахад таатай. Үүнээс хойш танд ажил хийх сонирхол үгүй болж, сэтгэл догдлол ихэснэ. Ганц бие хүмүүс шинэ долоо хоногт хайраа илчлээрэй.

ИХЭР

Таны харилцааны гайхалтай ур чадвар эдгээр өдрүүдэд алга болсон мэт байх төлөвтэй. Гэр бүлдээ хэт үглэж уцаарлах хандлагатай байна. Уур бухимдал ихтэй байх боловч биеэ барихыг хичээгээрэй. Ажил жигдэрч эхлэнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалаа илчлэх гэж яарах хэрэггүй. Агаар салхинд гарч эрч хүчээ сэлбээрэй.

МЭЛХИЙ

Таатай долоо хоног. Өдөр тутмын амьдралд тань баярын уур амьсгал эрч хүч, баяр баяслыг авчирна. Хэт сэтгэл хөдлөлд автаж, ажилдаа анхааралгүй байснаас алдаа гаргах магадлалтай. Та хайртдаа бүхнээ зориулаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөнө. Гэнэтийн их хэмжээний орлого орж ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.

АРСЛАН

Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Таны өмнө олон гайхалтай боломжууд гарч ирнэ. Хамт олон, найз нөхдийн хүрээнд эв найрыг эрхэмлэж, сөрөг сэтгэл хандлагаа дарахыг хичээгээрэй. Эдгээр өдрүүдэд та ажил ихтэй байх бололтой. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байгааг анхаараарай. Зарлага орлогоос давж таны халаас хоосрох төлөвтэй байна.

ОХИН

Амар тайван, аз жаргалыг мэдэрнэ. Халуун дулаан гэр бүлдээ та тайтгарал, баяр баяслыг мэдэрч чадна. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Хосуудын дунд үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажил хэргээ түр хойш нь тавьж баярлан цэнгэж болно. Хүслээ шивнээрэй. Биелэх болно.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийнхэн маань эдгээр өдрүүдэд хэтэрхий дуугай мэт байх болно. Магадгүй таны сэтгэл санаа муу мэт бусдад санагдах бололтой. Гэр бүлийнхэн бүгд өөрсдийн ажлаа амжуулах гээд таныг үл тооно. Эдгээр өдрүүдэд танд гэр бүлийн нэгдмэл байдал дутагдаж байх шиг санагдана. Ажлын хамт олон, найз нөхдийн хүрээнд тэмдэглэлт баярт уригдана. Урам хугарах, сэтгэл санаагаар унах магадлалтай.

ХИЛЭНЦ

Сүүлийн хэдэн сар санхүүгийн байдал таны толгойны өвчин байлаа. Гэхдээ Сугар гаригийн нөлөөгөөр таны орлого, материаллаг байдал нэмэгдэнэ. Гэр бүлдээ, хайртдаа хүссэн бэлгээ авч сонгох боломжтой болсондоо та баяртай байх болно. Долоо хоногийн эхээр бага зэргийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Бусадтай харилцахдаа ёжлох, хараалын үг хэрэглэх хэрэггүй.

НУМ

Сугар гариг таны ордод шилжсэнээр таны амьдрал илүү тайван болж ирнэ. Шаардлагатай үед та мөнгө, санхүүгийн асуудлыг хурдан шийдвэрлэж чадна. Долоо хоногийн эхэнд таны хүсэл биелэх бололтой. Ажлын стресс тайлагдаж, зан ааш зөөлөрнө. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөснөөр эрч хүчээ сэлбэж чадна. Ганц бие хүмүүс романтик дурлалтай учирна. Гэвч энэ бол түр зуурын шохоорхол гэдгийг битгий мартаарай.

МАТАР

Энэ долоо хоногт таны сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах хандлагатай. Иймд аливаад эерэг сэтгэл хөдлөлөөр хандахыг хичээгээрэй. Долоо хоногийн эхэнд танд нэг дор амжуулах олон ажил давхацна. Тушаал дэвших магадлалтай. Хайр дурлалын харилцаанд таатай бус. Ихэнх матрынхан ганцаараа байхыг илүүд үзнэ.

ХУМХ

Таны сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно. Найз нөхдийн хүрээнд баяр ёслол тэмдэглэхэд таатай. Аялахаар шийдсэн бол Мягмар гаригт замд гараарай. Хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь амь насанд чинь аюултай. Хайрт тань гэнэтийн бэлэг барихаар зэхэж байна. Ганц бие хүмүүс удаан хүлээсэн учралд сэтгэл санаагаа бэлдээрэй.

ЗАГАС

Сүүлийн сард эрч хүчтэй ажилласныхаа үр шимийг хүртэнэ. Урлаг, соёлын ажил эрхэлдэг хүмүүс завгүй байх бололтой. Мөнгөн орлого нэмэгдэж, шагнал урамшуулал хүртэнэ. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, ханьдаа халамж тавиарай. Эрүүл мэнддээ анхаарч, стресс бухимдлаа зөв тайлж сурах хэрэгтэй. Шинэ долоо хоногт таньд амжилт, аз хийморийг авчирна.

Жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн мэдлэггүй хүүхдүүд цахилгаан дугуй унаж байна

Цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа залуучуудын тоо эрс нэмэгдсэн энэ үед аюулгүй байдлыг хангах нь маш чухал байна. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд ихээр унаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

Цахилгаан дугуй буюу суррон, скүүтер зэргээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гаргах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Жишээ нь Суррон загварын цахилгаан дугуй л гэхэд төрөл дотроо асар хүчтэйдээ тооцогддог. Богино хугацаанд 45 км цаг хурдлах чадвартай. Тэгвэл энэ хэмжээний огцом хурдыг өсвөр насныхан зогсоох ур чадвар огт эзэмшээгүй. Нэг үгээр ханасан хэмжээнд жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн ямар ч мэдлэггүй гэсэн үг. Уулзвар гарц нэвтрэх, явган замаар зорчиход цахилгаан дугуйтай гарахдаа явган хүний зорчих стандарт мөрдөгдөх ёстойг анхааруулж байна.

Монгол улсад электрон мотоцикл буюу Суррон болон бусад цахилгаан дугуйг хэрхэн хэрэглэж, ямар ангилалд оруулах тухай өнөөг хүртэл ямар ч техникийн үзүүлэлт байхгүй. Үүнийг олон жилийн турш батлаж, журамлаагүй байна. Угтаа бол АТҮТ энэхүү техникийн үзүүлэлт дээр анхаарах ёстой. Зах замбараагүй орж ирдэг худалдаанд нээлттэй байгаа энэхүү цахилгаан дугуйнуудад стандарт тогтоож, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай мэдээллийг ил тод мэдээлэх нь чухал байна. Хүүхэд залуучууд цахилгаан дугуйтай явган хүний замаар хурдтай зорчдог, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрдөг, машин сүлжиж явдаг, хажуу эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирдэг, замын голоор зорчдог, үргэлжилсэн цагаан шугам дагаж хурдалдаг зэрэг осол аюул үүсгэх шалтгаан болоод байна.

Угтаа бол цахилгаан дугуйг 16 наснаас доош насныхан хэрэглэх нь аюултай. Энэ дагуу 16 ба түүнээс дээш насныхан унах зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас өгч байгаа. Хэрвээ бага насны буюу 16-аас доош насны хүүхдээ цахилгаан тээврийн хэрэгслээр асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулсан бол эцэг эхэд хариуцлага хүлээлгэдэг. Зөрчлийн тухай хуулийн 14,7-ийн 54-т зааснаар эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлөгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

МОНГОЛ УЛС ГЭРЧИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГОГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН

Гэр бүлийн хүчирхийлэл, хүн амь, зам тээврийн осол гээд бүхий л гэмт хэрэг зөрчилд гэрч болох нь өөрийгөө эрсдэлд оруулдаг учраас урьдчилан сэргийлэхэд хүндрэл үүсэж байна. Бусдад тусалж, цагдаад дуудлага өгөх сонголт хүн бүрд төрж байгаа ч гэрч болсон л бол махлуулдаг, цагдаагийн газар дуудаж залхаан цээрлүүлж байна. Тиймээс гэрчийг хамгаалж, хүндэтгэлтэй ханддаг болох бүр цаашилбал урамшуулал олгодог болох нь хэргийн илрүүлэлт, үр дүнд сайнаар нөлөөлөхийг хөтөлбөр онцолж байна.

Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг үг монголчуудын зан үйл, амьдрал ахуйтай салшгүй холбогдож ирсэн нь гэрчийн тухай ойлголтыг орвонгоор нь эргүүлж байна. Угтаа бол хөндлөнгөөс оролцож байгаа зүйл огт биш. Харин ч гэмт хэргийн улмаас учирч болох эрсдэлийг багасгаж байгаа иргэний үүрэг юм. Учир нь аливаа хүчирхийлэл үйлдэж байгаа үед хөрш нь цагдаад мэдээлэл өгөх нь иргэн хүний хуулиар зохицуулсан үүрэг юм. СХД-ийн дугаар хорооны оршин суугч эхнэрийнхээ дүүгийн 4 настай хүүхдийг хутгалж, 10 настай хүүхдийнхээ гарыг тасалсан ноцтой хэрэг гарч байсан. Хэрвээ хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн бол ийм ноцтой хэрэг гарахгүй байх боломж байсан. Тиймээс гэрч ямар чухал гэдгийг үүнээс харж болохоор байгаа юм.

Нөгөө талдаа Монгол улсад гэрчийг хамгаалах хууль байдаг ч хангалттай түвшинд хамгаалж чадахгүй байна. Хөрш айл нь хүүхдээ хүчирхийлж, зодож, танхайрч, гэртээ хүчирхийлэл үйлдэж байхыг мэдээлсэн тохиолдолд дараа нь өөрөө заналхийлэлд өртдөг олон тохиолдол бий. Гэмт этгээд хэргийн материалтай танилцахад л хэн мэдээлэл өгсөн нь ил тод байдаг учраас гэрчийг хамгаалах тогтолцоо сул байгааг харуулж байна.

Хөрш нь хүчирхийлэл үйлдэж байгааг цагдаад мэдээлж иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө цагдаад дуудагдаж, шийтгүүлдэггүй байх ёстой. Харин ч эсрэгээрээ мэдээлж гарч болох эрсдэлт гэмт хэргээс сэргийлснийхээ төлөө урамшуулал авдаг байх ёстой. Нөгөө талдаа гэрчийн мэдүүлгээр хэрэг илрүүлэхээс илүү өгсөн мэдээлэлд нь үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь цагдаагийн үүрэг юм.

Гэмт үйлдэгдэж байгаа газруудад гэрч болж тухайн гэмт хэргийг цагдаад мэдээлэх боломж олон тохиолдож байна. Гэвч тэднийг хамгаалж, эргээд эсрдэлд оруулахгүй гэх баталгаа байхгүй учраас олон гэмт хэрэг илрүүлэлт нь удааширч, гэрчгүйн улмаас хаагдах, бүр цаашилбал хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох аюул гарсаар байна.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС

Умайн хүзүүний хорт хавдар Монгол улсад зонхилон тохилддог 10 хорт хавдрын эхний 5-рт эрэмблэгдэж байна. 2020 онд 480, 2021 байдлаар 312 тохиолдол бүртгэгдсэн байна. Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын өвчлөлийн 2-рт нэрлэгдэж байна. Жилд дунджаар 150 гаруй  эмэгтэй умайн хүзүүний хорт хавдар оношоор нас барж байна. ҮҮний шалтгаан нь иргэдийн 50% нь хожуу шатандаа оношлогдож байгаатай холбоотой. ӨЭМТ-үүд дээр умайн хүзүүний эсийн шинжилгээ авдаг болсон учраас анхан шатны эмнэлэг дээр эрт илрүүлэх боломж байгаа юм байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэж болох хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал бэлгийн замын халдварт өвчин, жирэмснээс хамгаалах эм удаан хэрэглэх, олон бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн хавьтагч нь өөр олон хавьтагчтай байх, бэлгийн харьцаанд эрт орох, тамхи татах зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Дээрх зан үйл байгаа бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаг болох шаардлагатай. Хамгийн өндөр эрсдэл нь хүний хөхөнцөр вирус байдаг байна. Дэлхийн 22 орны 1000 1000 эмэгтэйд хүний хөхөнцөр вирусийн халдвар байгаа эсэхийг шинжилэхд 99,7%-д нь халдвар илэрсэн байна. Тархалтын хувьд хүн амын 80% нь энэ вирусийн халдвартай гэж үздэг байна.

Хүн амын 80%нь хөхөнцөр вирусийн халдвартай бол хорт хавдраар өвчлөх эрсдэл мөн өндөр гэсэн үг. Дэлхий дахинд хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд оруулж эмэгтэйчүүдээ дархлаажуулдаг жишиг байдаг. Одоогоор Монгол улс энэхүү вакциныг товлолт вакцинд оруулаагүй байна. Гэвч сайн дурын үндсэн дээр 9-14 насны охидод 2 тунгаар хийлгэх боломжтой юм байна. Харин бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдэд 30%-ийн хамгаалах үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

 

Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх 16-17 насны хүүхдүүдийг баривчилжээ

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас энэ оны 04 дүгээр сараас хойш тус аймгийн нутаг дэвсгэрт бусдын байр, орон сууцанд хууль бусаар нэвтэрч ноолуур, зэс, адууны дэл, сүүл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 16-17 насны 7 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй ирүүлж хамтран ажиллахыг уриалж байна.

Эрүүгийн хууль 17.1 дүгээр зүйл. Хулгайлах 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; 2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж; 2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж; 2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зөрчлийн тухай хууль 8.6 дугаар зүйл. Хулгайлах 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН 62,1% НЬ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Монгол улсад бүртгэлтэй 178 мянган ААН бүртгэлтэй байдгаас цар тахлын улмаас ердөө 56,8 мянга нь л үйл ажиллагаагаа хэвийн хадгалаж байна. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн дунд татвартын өр төлбөрийн нөхцөл байдлын судалгаа хийсэн байна. Нийт оролцсон бизнес  эрхлэгчдийн 62,1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй байна. Тиймээс энэ цаг үед засгийн газраас татварын хэвийн бодлого хэрэгжүүлэх нь тохиромжгүй гэж үзэж байна.

 178 мянган ААН-үүдээс  56,8 мянга нь цар тахлыг даван гарсан. Гэвч үйл ажиллагаа нь тогтворжиж амжаагүй, НДШ, НӨАТ, газрын төлбөр, түрээсийн төлбөр гэх мэт зардлын доороос босч чадахгүй байна.  Үүнээс цар тахал ААН-үүдэд хэрхэн нөлөөлснийг харж болно. МҮХАҮТ-аас 133 бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны  үр дүнгээс дурьдвал  татварын өр, төлбөр, үүсэхэд нөлөөлөсөн гол хүчин зүйлсийг судалгаанд оролцсон ААН-үүдийн 62%  цар тахлын дараалсан хөл хорио хязгаарлалтууд, 57% нь хил боомтын удаашрал хүндрэлтэй холбогдуулан тээврийн нөхцөл муудсан гэж хариулсан байна. Татварын өр төлбөртэй аж ахуй нэгжүүдийн 62,1% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, 24% нь компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл татвар төлөх хугацааг сунгах, 11,5% нь татварын тодорхой хувиар хувааж төлөх хуваарь гарган төлөх боломж олгохыг хүссэн байна.

ААН үйлдвэрлэл эрхлэгчдийг НӨАТ-аас хөнгөлөж чөлөөлөх тохиолдол их гардаг. Хамгийн сүүлд л гэхэд засгийн газар үнэ тогтворжуулах бодлогын хүрээн Ургамлын тос, элсэн чихэр будаа импортдлогч компаниудыг НӨАТ-аас чөлөөлсөн. НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого нь буруу байгаа нь тэгш бус байдлыг үүсгэж байна гэж дүгнэж байна.

Судалгааны үр дүнд  үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл барилга, боловсрууоах үйлдвэр, худалдааны салбарын бизнес эрхлэгчид төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь судалгаагаар батлагдаад байна. Харин уул уурхай, олборолт, хөдөө аж ахуй болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж  аж ахуй нэгжүүдэд татвар талах хугацааг хойшлуулах шаардлагатай гэсэн үр дүн гарсан байна. Үндсэндээ худалдаа эрхлэгчийн эрэлт буурсан, бараа бүтээгдэхүүн, тээвэр ложистикийн салбар бүхэлдээ хямарсан байгаа энэ үед өнөөгийх шиг татварыг төлж, хүн цалинжуулан бизнес эрхлэнэ гэдэг ААН-д том дарамт болж байна гэдгийг хэлж байгаа юм.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2022 оны 05 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.